“Уул уурхайн долоо хоног-2022”  үеэр Ханган нийлүүлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан таниуллаа

2022-09-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.БАЯР

-“Оюу толгой” компанийн “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн”-д 100 гаруй аж ахуйн нэгж оролцож байна-

 

“Уул уурхайн долоо хоног-2022” нэгдсэн арга хэмжээний дөрөв дэх өдөр салбарынхны үзэсгэлэн, сургалт мэдээллээр үргэлжиллээ. “Оюу толгой” компанийн “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн”-г нээж Улсын Шадар сайд С.Амарсайхан “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер нар үг хэлэв.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын эдийн засгийн голт зүрх болсон уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчид та бүхэн төрөлжсөн эдийн засгийг хөгжүүлэх, дэвшилт технологи, инновацийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Өргөн уудам газар нутагтай, эрдэс баялгийн төрөл, нөөц арвинтай, далайд гарцгүй манай орны хувьд уул уурхайн салбар эдийн засгаа богино хугацаанд хөл дээр нь босгох, баялгийн сангаа бүрдүүлэх, цаашлаад шинжлэх ухаан, өндөр технологи, инновоцид суурилсан, төрөлжсөн эдийн засгийг хурдтай хөгжүүлэх үндэс, давуу тал нь байх ёстой” гэлээ.

Ханган нийлүүлэгчдийн төлөөлөл болсон “Хасудбат” ХХК-ийн хувьд үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жил болсон бөгөөд сүүлийн 11 жилд “Оюу толгой” компанитай хамтран ажиллаж байна. Тэд малын арьс ширээр олон улсын стандарт хангасан ажлын бээлий, гүний уурхайн бүслүүр хийж нийлүүлдэг аж.

 

Харин ОРА металл ХХК-ийн хувьд 2004 онд сайжруулсан гангийн хайлшаар цутгах аргаар тээрмийн ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр Японы “Furucawa casting”, БНХАУ-ын “Anhuin” үйлдвэрүүдийн туршлага технологийг судлан Монголд анх удаа нутагшуулжээ. Тэд өөрсдийн бий болгосон MNS6907:2021 стандартад нийцсэн ШБCr2 болон ШБCr12 маркийн ган бөөрөнцөгийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, “Оюу толгой” компанид нийлүүлдэг байна.

Мөн туслан гүйцэтгэгчийн нэг “Экоминерал” ХХК нь “Оюу толгой” төслийн нөхөн сэргээлтийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тэд байгаль орчны нөхөн сэргээлтийн 10 гаруй жилийн туршлагатай бөгөөд өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөн газрын хэвлийн нөхөн сэргээлт, мониторинг, үр үржүүлэг, үрийн нөөцийн сан бүрдүүлэх, дахин боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөтгөжүүлжээ.

 

“Ханган нийлүүлэгчдийн экспо”-д олны анхаарлыг татсан нэг үзмэр байсан гүний уурхайн орчныг бүрдүүлсэн хонгил байлаа. “Оюу толгой”-н бүлэг ордын нийт нөөцийн дийлэнх хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүндээ бий юм.

“Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн”, салбарын сургалт мэдээллийн үеэр “Оюу толгой” компанийн Худалдан авалтын стратеги хариуцсан менежер Г.Батбаатар “Бид өнөөдөр 300 гаруй компани, аж ахуйн нэгжид төрөл бүрийн сургалт, мэдээллийг өгч ажиллаж байна. “Оюу толгой” компанийн тухайд 10 төгрөгийн ашиг олох бүрдээ 9 төгрөгийг нь Монгол Улсын дотоодын зах зээлд буюу, ханган нийлүүлэгч, бусад шатны үйлдвэрлэгчдийг чадавхжуулах зэрэгт зарцуулдаг. Тухайлбал, орон нутгийн хулдалдан авалт 2010 онд хагас сая ам.доллар байсан бол өнгөрсөн 2021 оны сүүлээр 216 сая ам доллар буюу 400 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна” гэсэн юм.

 

Харин “Нэйшнл Майнинг Машинери” компанийн Инженер техникийн албаны ажилтан Д.Содномжамц “Манай компани 2018 онд уул уурхайн баяжуулах үйлдвэрийн элэгдэл ихтэй эд ангиудыг элэгдэлд тэсвэртэй резин, металл хосолсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нийлүүлэх зорилготой байгуулагдсан. “Оюу толгой” компанитай 2019 онд ханган нийлүүлэгчийн гэрээ байгуулж сүүлийн гурван жилийн хугацаанд тасралтгүй бараа үйлчилгээгээ нийлүүлж байна. Бидний нийлүүлдэг гол бүтээгдэхүүн нь троммел шигшүүрийн тор, доргилтот шигшүүрийн тор, гидроциклоны хоолой, уян хоолой зэрэг гол бүтээгдэхүүн” хэмээн тодотгов.

 

Үйл ажиллагааны үеэр зохион байгуулагч “Оюу толгой” компанийн Худалдан авалтын газрын гэрээний хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхтуултай зохион байгуулалтын асуудлаар ярилцсан. Тэрбээр “Оюу толгой” компани “Ханган нийлүүлэгч”-дийн үзэсгэлэн худалдааг найм дахь удаа амжилттай зохион байгуулж байгааг тодотгоод энэ удаагийн үзэсгэлэн “Монгол Улсын хөгжил дэвшил болон уул уурхайн салбарт оруулж буй хувь нэмэр, ирээдүй” сэдвийн дор болж байгааг дурьдлаа.

Эх сурвалж: www.polit.mn

“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

38 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

10 цаг 47 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

10 цаг 47 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

10 цаг 47 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

10 цаг 47 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

10 цаг 47 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

10 цаг 47 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

10 цаг 47 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

20 цаг 57 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

20 цаг 59 мин