Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештай уулзав

2022-09-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа.  Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш-т манай урилгыг хүлээн авч, Монгол Улсад айлчилсанд талархал илэрхийлэв. Монгол Улс НҮБ-тай хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх чухал ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг тэмдэглэлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсад айлчилсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын улс төр, эдийн засгийн хөгжил тогтвортой байгаа төдийгүй энхийг эрхэмлэгч, энх тайванч улсын хувьд бүс нутгийн болон олон улсын өмнө тулгарч буй чухал асуудалд идэвхтэй байр суурьтай оролцдогийг өндрөөр үнэлдэг гэдгээ энэ үеэр хэллээ. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын өнгөрсөн 08 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцаж, тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход анхаарч, идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотоллоо.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

10 цаг 52 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

10 цаг 52 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

10 цаг 52 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Өчигдөр 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин