Зөвшөөрөлгүйгээр озон эмчилгээ хийж байсан эмнэлэгт арга хэмжээ авчээ

2022-09-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас  “Озон эмчилгээний тухай ямарваа нэгэн заавар, эмчилгээний удирдамж батлаагүй бөгөөд олон улсын болон Монгол Улсын эмнэлзүйн удирдамжид байдаггүй эмчилгээ" хэмээн мэдэгдсэн.  Тэгвэл хүүхдэд озон эмчилгээ хийж байгаа тухай цахим сурталчилгаа явуулсан “Сисди мед” компани нь эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд хууль бус зар сурталчилгаа явуулсан болох нь шалгалтаар тогтоогдсон байна. Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас шалгаж Зөрчлийн тухай хуулиар таван сая төгрөгөөр торгожээ.

ШӨХТГ-аас өгсөн мэдээллээр "Сисди мед” ХХК нь өөрийн “Sisdi medical wellness” твиттер хаягт бичсэн хүүхдэд озонтой дусал хийлгээрэй гэсэн агуулгатай зар сурталчилгааг дусал хийлгэж буй хүүхдийн видео бичлэгийн хамт байрлуулан олон нийтийн сүлжээгээр түгээсэн асуудлыг шалгасан.

Хяналт шалгалтаар тус компани нь Зар сурталчилгааны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийг тус тус зөрчсөн нь тогтоогдож байх тул Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу таван сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Эмчлэх, сувилах, ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулж Эрүүл мэндийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлжээ.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

10 цаг 53 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

10 цаг 53 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

10 цаг 53 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Өчигдөр 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин