В.Зеленьский НҮБ-ын чуулганд байр сууриа илэрхийлэв

2022-09-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Украины ерөнхийлөгч В.Зеленьский НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд хэллээ. Нью-Йоркт болж байгаа тус чуулганд Украины Ерөнхийлөгч бичлэг илгээн байр сууриа илэрхийлжээ.  В.Зеленьский ОХУ-ын үйлдсэн дайны гэмт хэргүүдийг хэлэлцэх цэргийн тусгай шүүх байгуулахыг энэ үеэр уриаллаа. Оросын цэргүүдээс чөлөөлсөн Изюм хотод 445 хүнийг нэг дор бөөнөөр нь оршуулсан хэргийг болон Оросын цэргүүд нэг эрэгтэйг тайган болгож амийг нь хөнөөсөн хэргийг чуулган дээр дэлгэн танилцууллаа. Изюм хотод бөөнөөрөө олдсон цогцос дунд тамлуулсан ул мөр их байгааг Украины Ерөнхийлөгч онцолж, цэргийн харгис гэмт хэрэг үйлдэж байгаа ОХУ-д заавал хатуу шийтгэл оноохыг уриаллаа.  Мөн тэрбээр Ерөнхий Ассамблейн чуулганд биечлэн ирэхгүйгээр дүрс бичлэгээр оролцохыг нь зөвшөөрч санал өгсөн 101 оронд талархал илэрхийлж, эсрэг санал өгсөн долоон оронд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлсэн байна. 

Эх сурвалж:www.polit.mn

Зочин
Олон талд холбирдог Укрнацистуудын засах тайган болгох зөв
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

15 цаг 23 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

15 цаг 23 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

15 цаг 23 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Өчигдөр 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин