Өдөрт 1200 гаруй тонн шахмал түлш борлуулж байна

2022-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд М.Баярмагнай болон яамны холбогдох албаныхан сайжруулсан шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.

“Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар баруун бүсийн үйлдвэрийн долоо, зүүн бүсийн үйлдвэрийн гурван шугамаар хоногт 1800 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна.

Нийслэлийн хэмжээнд 111.5 мянган тонн шахмал түлш, үйлдвэрийн бүсэд 230.9 мянган тонн мидлинг нөөцлөжээ. Халаалтын улирал эхэлсэнтэй холбоотой 430 цэгээр өдөрт 1200 гаруй тонн шахмал түлш худалдан борлуулж байна.

Тус компанийн техникийн зөвлөлөөс шийдвэр гаргаж, зүүн бүсийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шинэчлэлийн ажлыг хийж буй талаар танилцууллаа. Нэг шугам цагт 30 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай ч түүхий эдийн үндсэн бункерт ямар нэгэн доголдол гарахад тухайн шугамын нөөцийн бункер хүчин чадал муутайгаас шугам тэр чигтээ зогсох эрсдэл үүсдэг байсан. Тиймээс дундын хоёр метр кубын хүчин чадалтай бункерыг 20 метр куб хэмжээтэй болгож, 16 метрийн урттай шугаман дамжуулагчийг нэмэлтээр суурилуулжээ. Ингэснээр мидлинг болон барьцалдуулагчийн багсармал бүрэн холилдож, эцсийн бүтээгдэхүүний чанар сайжирч, хорогдол бага гарах юм. Мөн нэмэлтээр цагт 15 мянган тонн түлш хатаах хүчин чадалтай хатаагчийг угсрах ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна. 

"Тавантолгой түлш" ХХК сайжруулсан түлшний түүхий эд таван авах төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд, баруун бүсийн үйлдвэрт байсан хуучин төмөр замын даацын суурийг "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн хамт олноор засварлуулж, эхний 150 вагон ачааг татан төвлөрүүлээд байна. Зүүн бүсийн үйлдвэртээ өндөрлөгөөтэй тавцан бүхий 303 метр урттай төмөр замыг "Талын төмөр зам" ХХК-аар гүйцэтгүүлэн улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Энэ төмөр зам нь нэг удаад 21 ачааны вагон хүлээн авах хүчин чадалтай, цаашид нүүрс баяжуулах үйлдвэрийн нүүрсийг ч татан авах юм.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

17 цаг 35 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

17 цаг 35 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

17 цаг 35 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Өчигдөр 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин