“Отгонтэнгэрийн хүчтэнгүүд” номонд ховор зураг олон орсон

2022-09-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монголын радиогийн бөхийн тайлбарлагч С.Давааням өөрийн нутгийнхаа талаар “Отгонтэнгэрийн хүчтэнгүүд” гэсэн ном хэвлэн нийтлүүлжээ. Хүн бүр өөрийн сонирхлоор төрөл бүрийн зүйл цуглуулдаг. Тэгвэл С.Давааням зөвхөн бөхийн тухай ном цуглуулдаг сонирхолтой. Тиймээс 1921 оноос өнөөг хүртэлх Завхан аймгийн харьяат, улсад түрүүлж үзүүрлэсэн болон аймгийн цолтой бөхчүүдийн тухай намтар номоо хэвлүүлсэн байна. С.Даваанямын хувьд сургуулиа төгсөхөөсөө өмнө бөхийн ном гаргах санаатай материал цуглуулсан боловч номоо хэвлүүлж чадалгүй явсаар 2016 оны сүүлээр “Шинэ зууны аймгийн арслангууд” нэртэй анхны бөхийн бүтээлээ туурвиж байжээ. Харин энэ онд гаргасан номондоо шинэ зуун буюу 1999 оноос хойш 18 аймаг, дүүргүүдэд түрүүлсэн бөхчүүдийг багтаасан гэнэ. Мөн тэдний улс, аймгийн наадамд үзүүлсэн амжилтыг хүснэгтээр оруулахыг хичээж ажиллажээ. Тэрбээр “Манай аймгийн бөхчүүдийн тухай 1992 онд Д.Санжаасүрэн гуайн “Наян бөхийн намтар”, 2003 онд Г.Пүрэвдорж гуайн “Бөхийн амлая” номыг бичсэн байдаг. Эдгээр номонд улсын алдар цолтой бөхчүүдийн намтар орсон бол аймгийн цолтой бөхчүүдийн намтар орхигдсон. Түүнээс хойш 20 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Завхан аймгаас улс, аймгийн цолтой олон бөх төрсөн. Тиймээс төрөлх нутгийнхаа бөхчүүдийн тухай ном гаргая гэж төлөвлөн номоо эмхэтгэж дуусжээ.

  Мөн Завхан аймгийн зарим бөхийн барилдааны намтар түүх хомс байдаг ч ямар наадмаар хэн цол авсан нь тодорхой байдаг. Жишээлбэл, улсын начин Дарамын Дагва гэдэг бөх 1946 оны улсын наадмаар улсын начин цолтой бүртгүүлэн барилдсан байдаг. Үүнийг мэддэг байхын тулд өмнөх материалуудаа уншиж судлах хэрэгтэй болсон. Ном бичих гэж зориг шулуудсанаас хойш таван жилийг өнгөрүүлжээ гэж өгүүлсэн юм. Тэрбээр номоо бичихийн тулд эхний ээлжинд монгол бөхийн нэвтэрхий толиос Завхан аймгийн улсын цолтой бөхчүүдийн нэрийг түүж гаргаж ирсэн байна. Бөхийн тухай номууд дээр нэр нь байдаг Завханы зарим бөхийн намтар нэвтэрхий тольд ороогүй байдаг аж. Ер нь бөхийн холбооноос гаргасан нэвтэрхий толио л ашигласан нь мэдээлэл олох гол эх сурвалж болсон гэнэ. Харин олдоогүй материалуудаа Б.Цогтбаатарын 2005 онд бичсэн “Аймгийн наадмын бөхийн магнай” номоос Завханы цуваан дээрээс аймгийн цолтнуудын нэр мөн бусад аймгийн наадамд шөвгөрсөн хэсгээс нэр гаргасан ажээ.

Номын онцлох зүйл нь аймгийн наадмын шөвгийн дөрвийн цуваан дээр алдаатай зүйл цөөнгүй байсныг зөв болгон оруулсан байна. Мөн ховор зургууд ч нэлээн орсон аж. Зарим бөхийн материал их сайн олдсон, заримынхыг нь олдоогүй учраас амьд сэрүүн байгаа бөхчүүдтэй өөрийн биеэр уулзаж, гэрэл зургуудаа цуглуулсан байна. Харин уулзаж чадаагүй цөөн хэдэн бөхийн намтарыг номондоо оруулаагүй. Тойргийн цолтой бөхчүүдээс материалаа гүйцэд өгсөн цөөн хэдэн хүнийг л оруулсан гэж мэдээлэлдээ дурдсан юм.

Магадгүй 20 жилийн дараа ч юм уу “Отгонтэнгэрийн хүчтэнүүд” номоо нэмж баяжуулаад гаргахыг үгүйсгэхгүй. Нутгийнхаа бөхчүүдийн тухай зургийн цомог гаргах бодол байдаг. Ном товхимол дээр орж байгаагүй ховор гэрэл зургууд нэлээн багтсан. Завхан аймгийн баяр наадамд хамгийн олон удаа түрүүлж үзүүрлэсэн Б.Сэрээтэр арслангийн материалыг олж оруулсан нь бахархам хэрэг байсан гэж “Отгонтэнгэрийн хүчтэнгүүд”-ийн зохиолч С.Давааням өгүүлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 182 (6914)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

53 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 13 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 18 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 20 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 24 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 26 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 30 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 39 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 39 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 39 мин