Хүүхдийг гараас гарт аюулгүй хүргэх асрагчтай үйлчилгээ

2022-09-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАРАНГОО

 

Их хотын замын түгжрэл нийслэлчүүдийн амьдралын хэв маягийг өөрчилж байна. Ерөнхий дүр зургаар харвал үүрээр гэрээсээ гарч үдшийн бүрийд харьдаг маршруттай. Цаг төлөвлөх боломж хомс энэ их өрнүүн амьдрал, хөл хөдөлгөөн дунд хүүхдээ сургууль, цэцэрлэгт өгч авах нь амьдралын амаргүй сорилт болсоор ирсэн. Ажлаасаа эрт тарах уу эсвэл хоцрох уу гэдгээс эхлээд цаг төлөвлөх баталгаа, сонголт ч хомс байгаа нь бодит төрх. Тэгвэл хүүхдийг цэцэрлэг, сургууль, дугуйланд гараас гарт аюулгүй хүргэж өгөх асрагчтай үйлчилгээ нээгджээ. "Happy kids" хүүхэд хүргэлтийн багийнхан энэ жилийн есдүгээр сарын 1-нээс энэ үйлчилгээг нэвтрүүлээд буй юм. Тэд Alphard, velfire машинаар хүүхдийг өглөө гэрээс нь очиж авч цэцэрлэг, сургууль, дугуйланд нь хүргээд орой гэрт нь хүргэдэг. Ингэхдээ дан ганц жолооч явах биш хүүхдийн тусгай асрагчтай байгаагаараа онцлогтой, анхдагч гэж хэлж болно. Мөн ажилтнууд  ньтогтсон цагт баригдахгүй, гэрт аль ойр байрлах цэгтээ ажиллах боломж олгож буй нь давуу.

Нэг хотхоноос-нэг сургууль чиглэлд 5-7 хүүхэд зөөх ба машин тус бүрийг хүүхэд асрагч хариуцан ажилладаг. Тиймээс бид нийгэмд эрэлттэй, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн “Happy flowers” төвөөс сурвалжиллаа. Үүдээр оруут төвийн дотоод орчин тохилог, цэвэрхэн. Мөн үйлчлүүлэгчидтэй ярилцах танхимыг тусгайлан засаж тохижуулжээ. Энэ зуур захирал Э.Ууганцэцэг угтаж яриа дэлгэлээ. Тэрбээр “Бид амьдралынхаа чанартай цагаас өдөрт 2-3 цагийг түгжрэлд өнгөрүүлдэг гэсэн судалгаа  бий. Тиймээс цаг алдан түгжирч зогсолгүй гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, хувь хүний хөгжил, гоо сайхан, ажил бизнестээ илүү их цаг хугацааг зориулж амжилттай байхад туслахыг зорьж байна. Өглөө цэцэрлэг, сургуульдаа холоос явдаг хүүхдүүдийг 06:50 цагт, харин ойр гэртээ бол  07:30 цагт асрагч очиж авна. Ийнхүү хүргэлтийн машиндаа суулгаж багшийн гарт хүргэж өгөөд орой 18:00 цагт асрагч авч аюул, эрсдэлгүй гэрт нь хүргэж өгдөг. Нэг хотхоны хүүхдүүдийн дунд нэг асрагч ажиллаж байгаа. Харин төлбөрийн хувьд нэг талдаа асрагчтай зөөх үйлчилгээ нэг удаадаа 20-30 мянган төгрөг. Хүргэж авах буюу хоёр талын үйлчилгээ 40-60 мянган төгрөг болно. Одоогоор эрүүл, аюулгүй байх үүднээс нэг хүүхдийг нэг асрагч зөөж байна. Нэг ангийн, нэг хотхоны, нэг сургуулийн хүүхдүүдэд хөнгөлөлт үзүүлэх боломжтой” хэмээн  ярьж байсан.

“Happy flowers” төвийнхөн гурван настайгаас 14 нас хүртэлх 30 гаруй хүүхдэд хаяг харгалзахгүй  хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ. Цаашдаа үйлчилгээгээ улам өргөжүүлэх зорилгоор 100 жолоочийн ажлын байр зарлажээ. Жолооч нар хүссэн дүүрэг, цагаа сонгон ажиллах боломжтой. 35-45 насны хүйс харгалзахгүй. Хамгийн гол нь тамхи огт хэрэглэдэггүй, замын хөдөлгөөнд соёлтой оролцдог байх гол шалгуурыг тавьжээ.

Бид “Happy flowers” төвийн ээлжийн асрагч, жолоочтой хамт хүргэлт хийхээр гарлаа. Машины жолооч  Б.Халиунцэцэг 30 гаруй настай. Тэрбээр хажуугийн суудал дээрээ нэг настай хүүхэд суулгасан байв. Тэд хичээл тарах цагаас 30 минутын өмнө сургууль, цэцэрлэгтээ бэлэн байх ёстой аж. Харин хамт яваа ээлжийн асрагч О.Болортуяа хүүхдүүдийг авахаар цэцэрлэг рүү орсон.  Хүүхдүүд асрагч багшийг угтан авч тухайн өдөр юу хийсэн үйлдэл бүрээ тоочин сонирхуулан ярьсаар хүргэлтийн машины зүг явав. Ийнхүү машинд сууж хүүхдийн хамгаалалтын бүсээ зүүлгэн болгоомжтой зорчихыг жолооч сануулснаар бяцхан зорчигчдыг гэрт нь хүргэхээр явлаа. Жолооч Б.Халиунцэцэг бага хүүхдээ хараад гэртээ сууж байгаа. Ажил хиймээр байвч хүүхэд харах хүн хэрэгтэй байдаг. Харин энэ ажилд орсноор хүүхдээ өөрөө хараад тухтай ажил хийх боломжтой болжээ. Тэрбээр энэ тухайгаа “Хүүхэд шуугисан сайхан энергитэй ажил хийж байна. Ямар ч уур бухимдалгүй. Ажлын цагт баригдахгүй сэтгэл хангалуун байдаг” гэлээ. Ийн яриа дэлгэх зуур хүүхдийн гэрийн гадаа ирснээр асрагч дагуулан гэрт нь оруулснаар тэдний ажил дуусдаг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 182 (6914)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

1 цаг 0 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 20 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 24 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 27 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 30 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 32 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 36 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 45 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 45 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 45 мин