Ж.Нарангэрэл: Озон эмчилгээний нотолгоо хангалттай биш учраас яам ямар нэг заавар гаргаагүй

2022-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Олон нийтийн сүлжээгээр озон эмчилгээний талаарх сурталчилгаа, мэдээлэл олон гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас тайлбар өглөө. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл хэлэхдээ “Эрүүл мэндийн байгууллага нь төрийн захиргаанаас гаргасан буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдамж журам зааврын дагуу эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх үйлчилгээг явуулах ёстой байдаг. Харин Эрүүл мэндийн яам озон эмчилгээний тухай ямар нэг зааврын одоог хүртэл гаргаагүй байгаа. Бид одоог хүртэл энэ эмчилгээ удирдамжийг гаргаагүйн учир нь аливаа шинэ эмчилгээг эхлүүлэхдээ тухайн улс заавал нотолгоонд суурилсан байх ёстой. Тодруулбал, тухайн эмчилгээ үр дүнтэй болох нь олон улсад өндөр хувьтайгаар нотлогдсон байх ёстой.  Эмчилгээ, оношилгооны технологи нь тухайн өвчнийг оношлох магадлал хэр өндөр байх болон тухайн үйлчлүүлэгчид ямар нэг сөрөг нөлөөтэй эсэхийг харгалзан үзэж байж улс орнууд эмчилгээндээ нэвтрүүлдэг. Харин озон эмчилгээний талаарх олон судалгааг харахад, сайн үр дүнгээс гадна тухайн үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд нөлөөлсөн муу нөлөө их байдаг. Өөрөөр хэлбэл, озон эмчилгээний нотолгоо хангалттай биш учраас Эрүүл мэндийн яам өнөөдрийг хүртэл ямар нэг зааврыг гаргаагүй.

Зарим улс орон энэ эмчилгээг хэсэг газар буюу арьсан дээр хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг бол зарим нь бүр огт зөвшөөрөөгүй. Тухайлбал, АНУ-ын Эмийн хяналт, зохицуулалтын газар одоог хүртэл озон эмчилгээний ямар нэг төрлийн эмчилгээг зөвшөөрөөгүй байгаа. Учир нь үүнтэй холбоотой үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хор нөлөө үзүүлсэн тохиолдлууд нь тус улсын шүүх хяналтын байгууллага дээр маргаан үүсгэсэн жишээ бий.Улс орнууд аливаа эмчилгээг шууд сайн гэхээс илүү аюултай тал нь юу вэ гэдгийг сайн харж байж эмчилгээний зааварт оруулдаг юм. Иймд иргэд өөртөө хийлгэж буй эмчилгээний талаар үнэн бодит мэдээлэлтэй байж, анхааралтай байх хэрэгтэйг зөвлөж байна" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

15 цаг 29 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

15 цаг 29 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

15 цаг 29 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Өчигдөр 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин