Цус харвалтыг эдгээх “эм” буюу нийтийн бүжиг

2022-09-20
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Г.НЯМСҮРЭН

Иргэд мэдлэг мэдээлэлтэй байж өөрсдөө хичээвэл эрүүл саруул, урт наслах боломжтойг нэгэн гайхалтай түүхээр харуулахыг зорилоо. Бидэнтэй алс хол хоймор нутгийн иргэд болох П.Мөнхбат, Л.Баасанжав нар түүх, туршлагаа хуваалцсан юм. “Би эрүүл саруул хүн байсан. Тэр нэгэн өдөр би гэнэтийн осолд орж, мотоцикльтой явж байгаад унаж тал харвасан. Тэр үед би 28 настай байсан. Өдийг хүрэхэд надад олон бэрхшээл тулгарч байсан. Гэхдээ бүжиг намайг хөл дээр минь босгож, амьдрах урам зориг хайрласан” хэмээн Хөвсгөл аймгийн иргэн П.Мөнхбат хэлэв. Тэрбээр цус харвалтын дараа хэлгүй болж, “идье” гэж хэлд орж байсан тухай өөрийн түүхээ бидэнтэй илэн далангүй баяртайгаар хуваалцсан юм. 

П.Мөнхбат: НИЙТИЙН БҮЖИГ НАМАЙГ БОСГОСОН

П.Мөнхбат цус харвалтын дараа олон төрлийн эмнэлэг эмчилгээг хайсан ч бүжиг түүнд бүхнээс илүү мэдрэмж, боломжийг нээж өгчээ. Тиймээс анх хөлөө чирэн бүжгийн талбайд гарч байсан тэрбээр одоо 4-5 төрлийн бүжиг хийдэг, амьдралын төлөө гэсэн хичээл зүтгэлтэй нэгэн болжээ. Хөвсгөл аймгийн төвд байрлах “Хэмнэл” нийтийн бүжгийн клуб түүнийг анх хүлээн авч  үнэ төлбөргүй явуулдаг байсанд үргэлжид талархаж явдаг байна. Тэрээр “Бүжиг бол гайхамшиг. Өвчинтэйгөө тэмцсэн хүнд хэцүү өдрүүдийг ярих юм бол их юм бий. Харин цус харвалтад хөдөлгөөн чухал байдаг гэж дуулаад би хөлөө чирээд нийтийн бүжгийн клубт анх очсон. Энэ бол миний амьдралыг өөрчлөх гайхамшиг байсан юм. Бүжиглэж эхэлснээр би өдөр өдрөөр эрс сайжирч эхэлсэн. Алхах гишгэх, баруун гараа удирдах чадвар минь илүү сайжирч, хэл яриа хүртэл зүгширч ирсэн. Мэдээж над шиг хүнтэй бүжиглэх бүсгүйчүүдэд тэр үед хэцүү байдаг байсан. Нэг урихад босно, хоёр урихад босно, гуравдахаа урихад босдоггүй байсан. Гэхдээ би өөрөө хэзээ ч шантарч байгаагүй, тэднийг бүжигт урьсаар бүжиглэсээр л байсан. Одоо намайг тухайн үед тоож хамт бүжиглэж бүчгүйчүүддээ маш их талархдаг. Бүжгийн үр өгөөж асар их, энэ үр өгөөжийг хүн бүр хүртээсэй гэж би хүсдэг. Мөн над шиг өвчтэй хүмүүс хэзээ ч битгий шантраарай. Өөрийгөө эрүүл болгох, сэтгэл санаагаа өөдрөг байлгах тал дээр бүжиг танд тусална” хэмээн бахархалтайгаар бидэнд өгүүлэв.

Түүний тухай “Хэмнэл” бүжгийн клубийн эрхлэгч Б.Энхтүвшин “П.Мөнхбат бүжиглэх болгондоо "Бүжиг бол гайхамшиг" гэж ярих ба бүжиглэж дуусаад чин сэтгэлээсээ "ёстой их баярлалаа" гэж хэлдэг. Хамт бүжиглэсэн эмэгтэй бүрд тэр чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлдэг. П.Мөнхбат 10 жилийн өмнө тархины цус харвалт өвчнөөр өвдөж, баруун талын мэдрэлийн систем нь гэмтсэн юм билээ. Одоо тэр хэнээс ч санаа зоволгүй өөрийнхөөрөө, аз жаргалтайгаар, бусдад саад болохгүйгээр тойргийн төв рүү ороод бүжиглэчихдэг. Анх хамт бүжиглэхэд баруун өвдгөнд нь өвдгөө цохиулаад байдаг байсан ч би өөрөө түүнд нь тохируулж бүжиглэж сурахын дээр түүний бүжиглэх чадвар ч улам нэмэгдэж барагтаа бол буруу гишгэхээ больсон. Хичээл зүтгэлтэй хүнийг бурхан үргэлж шагнадаг гэдэг. Өвчинтэйгөө нийтийн бүжгийн спортоор дамжуулж тэмцсэн түүний хичээл зүтгэлийн хариу шагналыг энэ бичлэг дээр тэр хэрхэн төвөггүй бүжиглэж байгаагаас харж болно” гэв.

Орчин үед хүн бүр эрүүл байхын тулд хөдөлгөөнтэй эрүүл амьдралын хэв маягтай болох хэрэгтэйг мэддэг болсон. Гэхдээ үүний тулд юу хийх хэрэгтэйгээ тэр бүр сайн мэддэггүй. “Эрүүл байхад хамгийн энгийн зүйл бол тогтмол хөдөлгөөнтэй байх. Хөдөлгөөний гайхамшгийг манай бүжгийн клубийн олон гишүүн үргэлж хэлдэг. Тиймээс гэртээ ганцаардаж суугаа ээж, аавыгаа нийтийн бүжигт хамруулж, эрүүл идэвхтэй амьдралыг тэдэнд бэлэглэж байгаасай” хэмээн “Хэмнэл” нийтийн бүжгийн клубийн эрхлэгч Б.Энхтүвшин хэлэв. 

БҮЖИГТЭЭ ЯВАХГҮЙ БОЛ ДАРАЛТ ИХЭСДЭГ

“Хэмнэл” бүжгийн клубт 45-аас дээш насныхан идэвхтэй хамрагддаг байна. Тэдний дунд цусны даралт ихтэй, хорт хавдрын өвчинтэйгөө тэмцэж байгаа гээд олон төрлийн хүн байдаг. Одоогоор өдөрт 30 хүнтэй байдаг бөгөөд хоёр мэргэжлийн багш ажилладаг байна.  Тус бүжгийн клубт тогтмол явдаг 100 гаруй иргэн байдаг аж.  Тэдний нэг нь өндөр настан Л.Баасанжав “Миний бие тал харвалттай байсан. Хөл, гар их муу, хэлгүй болж байлаа. Эмч нарынхаа ач буянаар бие маань хамаагүй сайжирсан.  Нөхөртэйгөө хамт нийтийн бүжигт явж эхэлснээр миний бие их сайжирсан. Бүжигтээ явахгүй хэд хонохоор даралт ихэсдэг. Тэгэхээр нь эмээ ууж, бүжигтээ явдаг” гэв. Түүний нөхөр Г.Гантөмөр “Хөдөөгийн бид чинь эрүүл мэнд, бүжиг гээд тэр бүр өөрсдөдөө анхаарал хандуулж чаддаггүй. Миний хувьд ходоодны хорт хавдартай байж байгаад эдгэсэн. Нийтийн бүжигт ахмадууд бид явснаар ганцаардлаас сэргийлж, даралт тогтворжих зэрэг өндөр ач холбогдолтой. Хань минь тал харваж, хөл гар их муу байсан. Тухайн үед би “Хэмнэл” бүжгийн клубтээ явдаг байсан юм. Эхнэрийнхээ биеийг сайжруулахын тулд хамт нийтийн бүжигт явж эхэлсэн. Бүжиг манай гэр бүлд их олон зүйлийг өгсөн. Анхандаа хань минь хөл муу бүжиглэж чадахгүй байсан. Одоо бол ямар ч хүн урьсан сайхан бүжиглэнэ шүү дээ” гээд утасны цаанаас баярлангуй өгүүлсэн юм.  

Эрүүл амьдрахын учир утгыг амьдралаараа үлгэрлэсэн эдгээр хүмүүсээ гадна мэргэжлийн эмчийн зөвлөгөөг уншигчдадаа хүргэж байна.

Монгол Улсын хүний гавьяат эмч, зүрх судас, дотрын зөвлөх зэргийн эмч Б.Батболд: ДАРАЛТЫГ ГУРВАН ӨӨР ЦАГ ҮЕД ГУРВАН УДАА ХЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

-Даралт ямар ч шалтгаантай ихсэж болно.  Даралтыг  хэвийн зохих хэмжээнд барьж байх юм бол идэвхтэй удаан насална. Ингэснээр судаснууд эмгэгээр хатуурахгүй, эвдэрч гэмтэхгүй. Үр дүнд нь судасны үйл ажиллагаа хэвийн байснаар судасны хатуурал, шархлаа, эвдрэл, гэмтэл, хагарал, цүлхэн үүсэхгүй урт наслах нөхцөлийг бүрдүүлдэг. “Даралт өндөр байж болохгүй, цус харвадаг юм байна” гэдгийг манай ард түмэн ойлгосон. Шилэн хүзүү хөших, нүд бүрэлзэх даралтын шинж тэмдэг гэдгийг мэддэг болчихлоо. Даралтыг илрүүлэх хэмжих маш амархан болсон. Даралтын аппарат төрөл бүрээрээ байна. Одоо тогтмол хэрэглэж сурах асуудал дутагдалтай байна. Суурь даралтыг яаж үзэх вэ гэхээр өглөө босоод биеэ хөнгөлж, цайгаа уухын өмнө тайван сууж даралтаа хэмжинэ. Гурван удаа хэмжинэ. Даралт бол маш хувирамтгай, тогтворгүй хэмжигдэхүүн. Гурван удаа хэмжихэд гурван өөр гарна. Тиймээс дунджаар нь тооцно. Даралтыг гурван өөр цаг үед гурван удаа хэмжихэд даралт 140/90-ээс дээш хэмжигдвэл даралт ихсэх эмгэг бодит байдлаар үүссэн байна гэдгийг хатуу ойлгох ёстой.

Судалгаагаар даралт ихсэлтийн шалтгаанаар 50-55 секунд тутамд нэг хүн харваж, харвалтаас үүдэн гурван минут тутамд нэг хүн нас бардаг гэсэн харамсалтай мэдээлэл бий. Даралт ихсэлттэй гэдгээ мэддэг ч хянадаггүй, эсвэл мэдэхгүй яваад харваж, биеийн байдал нь хүндэрсэн хүн цөөнгүй байна. Энэ хүндрэлийг даван туулж, биеийн байдал нь сайжирч байгаа дээр дурдсан олон сайн жишээ та бидэнд байна. Тиймээс өвдлөө гэж бие, сэтгэлээрээ уналгүй эрүүл байх ямар боломж байгааг эрэлхийлж байх хэрэгтэй. Магадгүй Та нийтийн бүжгээр ч хичээллэж  болох юм. Мөн иргэд хувьдаа ашиглахаас гадна албан байгууллагууд маань ч ажилчдынхаа эрүүл мэндийн төлөө даралтны аппаратыг ажлын байран дээрээ бэлэн байлгах соёлд суралцая.

Эх сурвалж: www.polit.mn

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

1 цаг 0 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 19 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 24 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 27 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 30 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 32 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 36 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 45 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 45 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 45 мин