С.Эрдэнэ даргатай АН-ын залуучуудын холбоог Н.Болдбаатар тэргүүлнэ

2022-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Ардчилсан залуучуудын холбооны үндэсний IX чуулган өчигдөр болсон. Энэ үеэр Ардчилсан Залуучуудын Холбооны тэргүүнээр нийт гишүүдийн олонхийн саналаар Баянгол дүүргийн ИТХ-ын  дэд дарга, тус дүүргийн Ардчилсан намын дарга Н.Болдбаатарыг сонгожээ. Тус чуулганыг С.Эрдэнэболд тэргүүтэй АН-ын залуучууд эсэргүүцэж байсан билээ.

АН-ын дарга С.Эрдэнэ "Ардчилал гэдэг хэн нэгний өмч биш. Тиймдээ ч залуус үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэх ёстой. Миний хувьд 26 настайдаа ардчиллын төлөө дуу хоолойгоо хүргэж эхэлсэн. Тэр үед хагас дарангуйлал ноёрхож, үг хэлэх эрх хүн бүхэнд нээлттэй байгаагүй. Тийм л дарангуйллыг сөрж, тэмцэж, тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирлээ. Коммунизм гэх махны машинд хэдэн үеэр хэлмэгдсэн. Их хэлмэгдүүлэлт, яргаллын он цагийг туулж, зургаан ерөнхий сайдыг Зөвлөлт холбоот улсад хэлмэгдүүлж байлаа. Бид энэ бүхнийг мартах ёсгүй. Энэ бүхэн өнөөдөр Украинд тохиолдож байна. Тиймээс үүлэн чөлөөний нар шиг боломжийг ашиглаж, ардчиллыг тунхаглаж чадсан явдал бол хамгийн чухал" гэж онцолсон юм.

Эх сурвалж:www.polit.mn

иргэн
Эрдэнийн АН-ын залуучуудын холбооны дарга Болдбаатар, одоо нөгөө АН-ын залуучуудын холбооны дарга нь хэн бэ? Энэ нүдний булайнуудыг харвал сонгуульд хоёр эсвэл бүр гурван АН орох нь л дээ. Сонгогч маниус толгой эргэчих юм байна.
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

15 цаг 26 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

15 цаг 26 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

15 цаг 26 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Өчигдөр 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин