ШӨХТГ: "U-Money" картыг цэнэглэхэд шимтгэл авах ёсгүй

2022-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

ШӨХТГ-т “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн нийтийн тээврийн хөлс төлөлтөд ашиглагдаж буй төлбөр тооцооны /U-Money/ картыг цэнэглэхдээ банкны картаар төлбөрөө төлөхөд хэрэглэгчээс шимтгэл авч байна гэх гомдол иргэдээс иржээ. Энэ асуудлаар “Улаанбаатар смарт карт” ХХК-аас тодруулахад /U-Money/ картыг ямар нэгэн шимтгэлгүйгээр цэнэглэх боломжтой тайлбарыг ирүүллээ.

Тус компаниас ирүүлсэн тайлбарт “Үндсэн төхөөрөмжөөр буюу бэлэн мөнгөөр цэнэглүүлэх, “Easy Pay” ХХК-ийн ПОС машинаар бэлэн мөнгөөр болон банкны картаар цэнэглүүлэх, гар утасны (Hi-Pay) аппликейшн ашиглан цэнэглэхэд ямар нэгэн шимтгэлгүй, мөн Голомт болон ХААН банктай хамтран төлбөр тооцооны болон нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр тооцоог хийх боломжтой хосолсон картыг нэвтрүүлсэн. Тиймээс энэ төрлийн санал, гомдлыг гаргуулахгүй байх зорилгоор “Улаанбаатар смарт карт” ХХК нь гэрээт цэгүүдтэй байгуулдаг “U Money карт цэнэглэх борлуулах үйлчилгээний гэрээ"-нд “Гэрээт борлуулагч нь U Money цахим карт худалдаа, цэнэглэлтийн үйлчилгээг үзүүлэхдээ бэлэн болон бэлэн бусаар тооцоо хийхэд аливаа нэмэлт төлбөр, шимтгэл авахыг хориглоно” гэсэн өөрчлөлт оруулсан байна.

Иймд иргэд, хэрэглэгч та бүхэн нийтийн тээврийн үйлчилгээнд ашигладаг цахим картаа дээрх төрлийн үйлчилгээг ашиглаж бэлэн болон бэлэн бусаар ямар нэгэн нэмэлт шимтгэл төлөхгүй цэнэглэх боломжтой. Хэрвээ гэрээт борлуулагч цэгээр ямар нэгэн шимтгэл авахыг шаардаж байгаа тохиолдолд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Хэрэглэгчийн төвийн 70151289 утас болон ШӨХТГ-ын “115” тусгай дугаарт хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

15 цаг 37 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

15 цаг 37 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

15 цаг 37 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Өчигдөр 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин