ҮСХ:Улсын төсвийн орлого 1.2 их наядаар өсөв

2022-09-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөг буюу 12 хувиар өсчээ. Үүнээс тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөг буюу 18 хувиар тус тус өссөн болохыг Үндэсний статистикийн хороо өнөөдөр танилцууллаа. 

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ оны эхний найман сард 10.9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 899.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал төсвийн алдагдал 142.1 тэрбум төгрөг буюу 14 хувиар буурсан үзүүлэлт юм.

Зөвхөн өнгөрсөн наймдугаар сарын үзүүлэлтийг харвал улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламж 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 41 тэрбум буюу гурван хувиар буурсан бол зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 125.7 (9.6 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

 Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин