Автобусанд бэлэн мөнгө төлж зорчдог болно

2022-09-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Нийслэлийн ИТХ-ын энэ сарын 7-ны ээлжит хуралдаанаар нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр үйлчилдэг болох тухай тогтоолыг баталсан байна. Тодруулбал иргэд автобусны төлбөрөө U-money картаараа болон бэлэн мөнгөөр төлөх боломж бүрдэх нь.

Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас тодруулахад "Уг тогтоолын дагуу нийтийн тээврийн автобуснуудад бэлэн мөнгөний хайрцгийг байрлуулах юм. Ингэснээр иргэд бэлэн мөнгөөр ч, цахим картаараа ч төлбөрөө төлөх боломжтой болох юм. Хуучин шиг мөнгө хураагч /бидний хэлж заншсанаар кондуктор/ ажиллахгүй. Лацадсан бэлэн мөнгөний хайрцаг тавина.Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байж тогтоол хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл захирамжаар нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөний хайрцаг байрлуулаад үйлчилж эхлэх хугацааг тогтоох юм.НИТХ-ын хуралдаанаас "Улаанбаатар смарт карт" компанийн үйл ажиллагааг цуцлах шийдвэр гараагүй. Нийтийн тээврийн автобусанд U-money картаар төлбөрөө төлөх үйлчилгээ хэвээр байна"  хэмээн тайлбарлалаа.

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 106 чиглэлд 900 гаруй автобус иргэдэд үйлчилдэг бөгөөд тэдгээрт бүгдэд нь бэлэн мөнгөний хайрцаг тавих юм байна.

 Эх сурвалж:www.polit.mn

 

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин