Ч.Хүрэлбаатар: Зүүн, баруун чиглэлийн босоо төмөр замыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

2022-09-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Узбекистан улсын Самарканд хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Дээд хэмжээний уулзалт болж байна. Уулзалтын үеэр яригдсан асуудлын талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгчээ. Тэрбээр  "Гурван улсын төрийн тэргүүний уулзалтаар Монгол Улсын хувьд УБТЗ-ын парк шинэчлэл, төмөр зам болон үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллахаар тохирлоо. Зүүн, баруун чиглэлийн босоо төмөр замыг дэмжиж ажиллахаа илэрхийлж байна.  БНХАУ-ын дарга холбох боломжтой төмөр замуудаа холбоод явах зүйл хэллээ. Холболтын ажлууд хүлээгдэж буй зарим төмөр зам бий. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг холбохоор байр сууриа илэрхийллээ гэж бодож байна.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа ОХУ-д очиж хийн хоолойн асуудлыг ярьж байсан. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой татах асуудалд БНХАУ-ын тал нааштай хандаж буйгаа илэрхийллээ. ААН-ийн түвшинд эдийн засгийн тооцооллоо хийе гэсэн нь 2019 оноос хойш илэрхийлж байгаагүй байр суурь бөгөөд чухал ач холбогдолтой юм. Энэ нь манай бүс нутгийн хөгжлийн интеграцчлал, Монгол Улсын эдийн засгийн бие даах боломжуудыг хангаж өгсөн олон зүйлүүдийг хэллээ.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Эрдэнэбүрэн болон Эгийн голын усан цахилгаан станцуудыг барих тухай асуудлыг тавьсан. Усан цахилгаан станцуудын асуудал цаашдаа нарийвчлан яригдах болов уу" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин