“Монгол Базальт” арматурыг эх орондоо үйлдвэрлэж эхэллээ

2022-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.БАЯР  

“Монгол Базальт” компани  бүрэн автоматжуулсан арматурын үйлдвэрээ өнөөдөр нээлээ. 30 жилийн судалгаа шинжилгээний түүхтэй тус  компани монголын байгалийн баялаг түүхий эд болох базальт чулуунаас мяндсан нийлэг материалыг гарган авч, төмөр арматураас гурав дахин бат бөх, нягт чанартай арматурыг 100 хувь өөрсдийн инновац, технологийн мэдлэг туршлагаар үйлдвэрлэж эхлээд байна. Монгол Улсын арматурын жилийн хэрэгцээ дунджаар 250-350 мянган тонн байдаг.  Бид нийт арматур хэрэгцээнийхээ 70 орчим хувийг урд болон хойд хөршөөсөө импортоор авч байна. “Монгол Базальт” жилдээ 10 мянган тонн базальт арматур үйлдвэрлэснээр барилга бүтээн байгуулалтын салбарт хамгийн их  хомсдолтой барилгын материалыг дотооддоо тогтмол хангах эхлэл тавигдаж байна. Тодоруулбал, барилгын тэгээс доош байгууламж, бетон зам, далан, гүүр, туннел, цэвэрлэх байгууламж, амины орон сууц, бетон хийцэд өндөр стандартын дагуу хэрэглэгдэх хөнгөн, уян чанарын арматураар дотоодоо ийнхүү хангах боломж бүрдлээ.  “Монгол Базальт” ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол Улсын зөвлөх инженер Л. Ариунболд хэлэхдээ  “Бид хүнд аж үйлдвэрийн салбарт хамгийн шилдэг инновац хөгжүүлэгч компани болох зорилт тавин ажиллаж ирлээ. Ковид цар тахлын үеэр эхэлсэн базальт арматур үйлдвэрийн төсөл маань өнөөдөр ийнхүү ашиглалтад орж байна. Монгол Базальт ХК-ийн 50 гаруй инженер, нарийн мэргэжилтнүүдийн олон жилийн судалгаа шинжилгээ, хичээл зүтгэлийн үр дүнд бид барилгын материал үйлдвэрлэлийн салбарт өндөр технологийг нэвтрүүлж, өргөн хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоо ийнхүү амжилттай биелүүллээ” гэлээ.  Базальт арматур нь барилгын бетон хийцийг бат бөх болгохоос гадна зэврэлтээс хамгаалж насжилтыг уртасгах онцлогтой тул иргэний болон үйлдвэрийн барилга байгууламжийн тэсвэртэй чанарыг нэмэгдүүлэх юм. Монгол Улс өнгөрсөн онд гэхэд 210 мянган тонн арматур хэрэглэсэн байна. Үүнээс 12.3 мянган тонн арматурыг дотооддоо үйлдвэрлэжээ. Манай улс дотооддоо жилд 50 мянган орчим тонн арматур үйлдвэрлэдэг бөгөөд 2019 онд гэхэд 55.7 мянган тонн арматур үйлдвэрлэж байжээ.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин