Газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмжийн хэрэгжилттэй танилцлаа

2022-09-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

Сүүлийн үед манай улсад газар хөдлөлт идэвхжээд байгаа. Тэгвэл Япон улсын тусламжаар бий болсон Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төвөөр жилд  30 гаруй мянган хүн суралцаж, бодит төхөөрөмжүүд дээр хичээллсэн байна.

Тодруулбал, Япон улсаас Онцгой байдлын газарт таван төрлийн 39 автомашин, эмнэлгийн анхан шатны тусламжийн тоног төхөөрөм, туулах чадвар сайтай “Ниссан патрол” машин долоон ширхэг, барилга байгууламжийн газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх тоног төхөөрөмж зэргийг өгсөн байна.  

Үүнээс гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд өгсөн газар хөдлөлтийн бодит чичирхийллийг биеэр мэдрэх төхөөрөмж онцлог байсан юм. Дээрх төхөөрөмжийн хэрэгжилттэй танилцахаар Япон улсаас суугаа элчин сайд Х.Кобаяши Кюүшү Окинава болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга хошууч, Генерал Г.Ариунбуян болон холбогдох хүмүүс очиж танилцсан юм.

Энэ үеэр Онцгой байдлын гамшгаас хамгаалах сургалтын төвд ЕБС-ын хүүхдүүд гамшгаас хамгаалах сургалтанд хамрагдаж байлаа. Тус төвд  аж ахуй нэгж, их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд гамшгаас хамгаалан анхан шатны тусламжийг бодит төхөөрөмжүүд дээр сургуулилт хийдэг байна. Мөн энэхүү төхөөрөмж нь цөөн хэдэн улсад байдгаараа онцлогтой. Тэдний хувьд утаа гарсан үед хэрхэн өөрийгөө хамгаалах вэ мөн газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмж дээр сууж газар хөдлөлтийн баллуудын талаар мэдлэгтэй болж байсан юм.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Хурандаа А.Дашням “Иргэдийн хувьд газар хөдлөлтийн талаар хүлээж авахдаа тааруу байна. Бидэнд Япон улс шиг гамшгийн зовлон тохиолдож байгаагүйтэй холбоотой байдаг байх. Тиймээс иргэдэд энэ чиглэлээр илүү их сургалт мэдээлэл олгох, таниулах нь чухал байна” гэсэн юм. 

Харин гамшгаас хамгаалах төвийг санаачлагч К.Овада “Монгол дах барилга байгууламжуудын хувьд газар хөдлөлтөд тэсвэргүй олон барилга байна. Үүн дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэж бидний зүгээс харж байна. Хэрэв Монгол Улсын Засгийн газраас дэмжвэл дээрх газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудаас тавыг нь онцолж газар засварлах боломжтой” гэв.

79 сургуулийн сурагч Б.Тэнүүн “ Чичирхийлэл мэдэрдэг төхөөрөмж, утаатай өрөөгөөр явах сонирхолтой байлаа. Бас энэ газрын ханан дээрх зургууд сонирхолтой байлаа. Газар хөдлөлтийн долоон баллаас дээш их хүчтэй байдаг юм байна” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин