“Гантиг вилла”-ийн  орон сууцыг зах зээлийн үнээр борлуулна гэв

2022-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.БАЯР

Монгол Улсын Хөгжлийн банк нь “Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны нийт 86.6 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрт ХУД дахь “Гантиг вилла” хотхоны есөн блок барилгын орон сууцыг өөрийн эзэмшилд бүртгэн авсан. “Гантиг вилла” хотхоны байршлыг зургаар хүргэж байна.  Тус зурганд улаанаар тэмдэглэсэн нь Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөлд бүрэн шилжсэн “Гантиг Вилла” хотхоны есөн  блок барилгын байршил бол шараар тэмдэглэсэн нь Хөгжлийн банканд ойрын хугацаанд шилжих дөрвөн  блок барилгын 22 орон сууцны байршил юм. Эдгээр орон сууцны борлуулалтын орлого Хөгжлийн банкны дансад байршиж, зээлийн эргэн төлөлт мөнгөн хэлбэрээр хаагдах юм. “Гантиг вилла” хотхоны орон сууцыг худалдан авах хүсэлтэй иргэд “Монгол мах экспо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Эй Би Трэйд Групп” ХХК-тай захиалгын гэрээг байгуулах бөгөөд төлбөр тооцоог холбогдох гэрээнд тусгагдсаны дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд байршуулах аж. Тухайн орон сууцны гэрчилгээг Хөгжлийн банкнаас худалдан авагчдад шилжүүлэн өгнө. Ямар нэгэн хөнгөлөлтөөр болон хэн нэгэнд давуу байдал олгож худалдан борлуулахгүй. Үүнтэй холбоотой бүх мэдээллийг ил тод хүргэж, зах зээлийн жишиг үнээр борлуулна” гэж Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин