НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган Нью-Йорк хотод эхэллээ

2022-09-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган  Нью-Йорк хотод эхэлжээ.  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Чаба Кoрoши , НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар чуулганыг нээж, үг хэлэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Чаба Короши чуулганыг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын дүрмийг чандлан биелүүлэхээ илэрхийлээд, олон улсын хамтын нийгэмлэг Украины дайныг зогсоохын төлөө бүхнийг хийх шаардлагатай гэв. Эл асуудалд анхаарлаа хандуулахгүй бол цаашид энэ мэт дайн олноор гарч болзошгүйг тэмдэглээд, аливаа зэвсэгт мөргөлдөөн, дайн гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байхын чухлыг онцлов. Дэлхийн дулаарал эрчимжиж, байгалийн баялаг улам бүр хомсдож байгаа энэ цаг үед усны асуудал дараагийн хямрал болохыг онцлон тэмдэглэсэн. НҮБ-ын ЕА-н өмнө тулгамдаж буй асуудлуудад эв нэгдэл, тогтвортой байдал, шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдийг санал болгож ажиллахаа илэрхийлэв. Олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэлтэй байхдаа хамтдаа байж, талцах хуваагдах үед харилцан итгэлцлийг бий болгох гүүрийг босгох ёстой хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр “Шийдэл: эв нэгдэл, тогтвортой байдал, шинжлэх ухаан” (Solution: solidarity, sustainability and science) гэсэн уриан дор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганыг даргалахаа танилцууллаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш "НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга асан Абдулла Шахидад өмнөх чуулганыг чадварлаг удирдсанд талархлаа илэрхийлээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы даргын дэвшүүлсэн “Шийдэл: эв нэгдэл, тогтвортой байдал, шинжлэх ухаан” гэсэн уриа нь өнөөдөр тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. НҮБ бол хамтын ажиллагааны гал голомт, харин Ерөнхий Ассамблей бол тэр гал голомтын гол цөм нь юм гээд дэлхийн дахинаа тулгамдаж буй асуудлуудыг эв нэгдэлтэй байж шийдвэрлэхийн чухлыг онцолсон юм.

Чуулганы анхдугаар хуралдаанаар чуулганы мандатын хороог Ангол, АНУ, Хятад, Гайана, Замби, Мальдив, Орос, Уругвай зэрэг есөн гишүүн улсын бүрэлдэхүүнтэй байгуулав.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн бөгөөд 100 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцохоор төлөвлөж байна. Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр “Хувьсаж буй боловсрол” сэдэвт дээд хэмжээний уулзалт, Шинжлэх ухааны асуудлаарх дээд хэмжээний уулзалт, Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах өндөр түвшний уулзалт, Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Сайд нарын уулзалт, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын уулзалт зэрэг өндөр, дээд түвшний хурал, арга хэмжээ болох юм.

Эх сурвалж:www.polit.mn

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

2 цаг 43 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 3 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 7 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 10 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 13 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 15 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 19 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

14 цаг 28 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

14 цаг 28 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

14 цаг 28 мин