Буянт-Ухаа нисэхийг ашиглахад 10 тэрбумын урсгал зардал гаргана гэв

2022-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хотын төвлөрлийг сааруулах чиглэлээр бодлого гаргаж ажиллаж байгаа. Нэгдүгээрт, олон улсын нисэх буудлын чиглэлээр ажиллаж байсан Буянт-Ухаа цогцолбор цаашдаа нисэх буудлын бүрэн зориулалтаар ажиллах боломжгүй болсон. Тодруулбал, шинэ нисэх буудал ашиглалтад орсонтой холбоотойгоор Японы Мицүбүши компанитай байгуулсан концессын гэрээгээр хүлээж байгаа үүргээр Монгол Улс Буянт-Ухааг нисэх буудлын чиглэлээр ашиглах боломжгүй болсон. Шаардлагатай тохиолдолд нөөц нисэх буудлын чиглэлээр ашиглах боломжтой. Нисэх буудлын ашиглалтыг аваад үзэхэд нисэх буудлыг нөөцөөр ашиглахын тулд жилд 10 тэрбум төгрөгийн урсгал зардал гаргах шаардлагатай байгаа.  Нөгөө талаар 21,000 ам.метр талбайтай цогцолборын нөөц нисэх буудалд зориулагдсан талбай нь 10 орчим мянган ам.метрээр ашиглагдах боломжтой болж байгаа. Үндсэндээ цаана нь 11,000 ам метр талбай ашиглалтгүй болох нөхцөл үүссэн тул төр үүнийг үр бүтээлтэй ашиглах ёстой. Тэр дундаа технологийн салбарыг хөгжүүлэх, стартап бизнесийг дэмжих чиглэлээр хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Энэ төвийг бий болгоод үүний хажуугаар нийгмийн дэд бүтцүүд болох сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг бий болгох чиглэлээр төр үргэлжлүүлэн анхаарч ажиллана гэв.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин