Д.Амарбаясгалан: Хятадууд экспортын гал тэргээ цөөлснөөс хоосон чингэлэг хуримтлагдсан

2022-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Улаанбаатар төмөр зам ХНН-ээс ачаа тээврийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.  УБТЗ-ын тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан "Улаанбаатар төмөр зам нь нийт 84 өртөө зөрлөгтэй, үүнээс 39 өртөө зөрлөг нь ачилт буулгалтын үйл ажиллагаа явуулдаг. Мөн найман өртөөнд чингэлэгтэй ирсэн ачаа тээвэрт боловсруулалт хийдэг.

Цар тахал эхлэхээс өмнө Хятадын хилээр Замын-Үүд өртөөнөөс хоногт чингэлгийн галт тэрэг хоёрыг хүлээж авдаг байсан. Энэ оны гуравдугаар сараас эхлээд хоногт 250-300 орчим чингэлэг хүлээн авч байна. Үүнээс болоод чингэлгийн бөөгнөрөл үүссэн. Тодруулбал, 2019 онд 67000 чингэлэг авчирч байсан 2022 оны эхний найман сард 68,000 чингэлэг авчирсан байна. Улаанбаатар төмөр замаар тээвэрлэгдэж байгаа импортын ачаа маш их өсөлттэй, өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 1.5-2.2 дахин илүү хэмжээний чингэлгийг оруулж ирсэн байгаа. Хэвийн үйл ажиллагаа явуулж байх үед бид хоногт хоёр галт тэрэг буюу 100 чингэлэг оруулж ирдэг байсан" гэлээ.

Мөн Монгол Улс руу орж ирэх импортын тээвэр маш их өссөн. Өнгөрсөн жил Хятадын төмөр замд хоногт 14-15 галт тэрэг хүлээлгэж өгдөг байсан бол энэ жил 10 галт тэрэг өгч байна. Энэ дундаа экспортын хоосон чингэлэгтэй хоёрхон галт тэрэг хятадууд хүлээж авч байгаа. Үүнээс болж хоосон чингэлгийн хуримтлал бий болсон. Энэ хоосон чингэлгийн хуримтлалыг багасгахын тулд дөрвөн талбайг бий болгосон. Эдгээр талбайд терминалууд дээр байгаа хоосон чингэлгүүдийг бүгдийг нь гаргаж байрлуулсан гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин