Багш, шавийн хамтарсан бүтээл буюу тооны ухаантай нэг дор танилцах боломж

2022-09-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НЯМСҮРЭН

Академич Т.Жанлав, Академич О.Чулуунбаатар нарын хамтарсан “Шугаман бус бодлого бодох итерацын аргын шинэ хөгжүүлэлт” номын нээлт боллоо. Академич  Т.Жанлавын шавьтайгаа хамтран гаргаж буй ном нь математикийн арга ухаантай нэг дороос танилцах зорилгоор гаргажээ. Номын бүтэц нь гурван хэсэг найман бүлэгтэй ба 10 гаруй жилийн судалгааны үр дүнгийн 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэлд тулгуурласан байна. Гадаад эрдэмтдийн орчин үеийн судалгааны шинэлэг үр дүнгүүдтэй уншигчдыг танилцуулах  боломжийг олгож буйгаараа онцлогтой аж. Номд орсон бүх аргууд нь  тоон туршилтаар баталгаажуулж, өөр аргуудтай жишиж, харьцуулалт хийж давуу болон үр ашигтай талуудыг нь гаргаж өгчээ.  Тус бүтээл нь ОХУ-ын “Наука” хэвлэлийн газарт хэвлэгдсэн. Бүтээлийг англи хэлээр бичиж гаргасан нь судалгааны дүнг дотоодын төдийгүй бусад олон улсын их дээд сургуулиудын сургалтад нэвтрүүлж болох юм. Ном нь манай улсын их дээд сургуулуудын номын санд бий юм. Мөн хөрш хоёр оронд тараах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Судлаачид, магистр, доктор, оюутнууд  ашиглах ба судалгааны хэрэглэгдэхүүн болгох боломж нээгдэж буйг онцоллоо. Номын зохиогч, нээлтэд оролцсон хүмүүсийн сэтгэгдлээс хүргэж байна.

Академич Т. Жанлав “Дуу төрсөн түүх байдаг шиг ном төрсөн түүх бас бий. 1985 онд Дубнад томилолтоор ажиллах завшаан тохиосон. Тухайн үед Ньютоны аргыг их ашигладаг байсан нь бүтээлээ гаргах шалтгаан өгсөн.  Физикийн  онолын шугаман бус бодлогуудыг бодоход хэрэглэх чиглэлээр судалгааны ажил хийж эхэлснээс хойш олон жил өнгөрсөн байна.  Харин О.Чулуунбаатар  ЦТНИД-д ажиллаад 20 гаруй жил болсон. Энэ хугацаандаа докторын зэрэг, дэд доктор зэрэг амжилттай хамгаалсан. Онол ашиглан физикийн бодлогуудыг өндөр нарийвчлалтай бодох туршлага хуримтлуулсан. Энэ чиглэлийн судалгааны ажлууд нь олон улсад  мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгдэж олны хүртээл болсноос хүмүүс ашиглаж ишлэл хийх болсон нь бий. Дубнад одоо хүртэл энэ аргыг эрдэмтэд ашигладаг. Хийсэн ажлуудаа нэгтгэж системчилж нэгэн цогц бүтээл болгох санаа төрснөөр ном  мэндлэх шалтгаан болсон. Цаашид шавь нар маань шинэ үр дүн гаргаж, баяжуулан сайжруулж явна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Математик, тоон технологийн хүрээлэнгийн захирал Б.Ууганбаатар “Бүтээлийн зохиогчид нь тооцоолон бодох  чиглэлийн  шавь сургалтыг бий болгон хөгжүүлж буй эрдэмтэд юм. Шугаман бус тэгшитгэлийн систем бодох шаардлага алхам тутам тулгардаг. Энэ чиглэлийн судалгаа нь олон улсад өргөн судлагддаг. Математикийн чиглэлээр манай судлаачид олон улсын түвшинд хүрч ажиллаж байгаагийн нэг илрэл нь энэ бүтээл юм” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 177 (6909)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

2 цаг 48 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 8 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 12 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 15 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 20 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 24 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

14 цаг 33 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

14 цаг 33 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

14 цаг 33 мин