Тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх семинарыг зохион байгууллаа.

2022-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАВХАА

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн даатгалын шинэчлэл хийж, иргэн бүрт тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ” гэсэн зорилтыг тусгасан. Энэ хүрээнд ХНХЯ, Европын холбооны мэргэжилтнүүд олон улсын нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгөх юм. Тус семинарт Литва, Бельги, Польш, Словени улсын 100 орчим төлөөлөгчид цахимаар болон танхимаар оролцлоо.

Энэ үеэр Нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн даатгалын шинэчлэл хийж, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих зорилтыг тусгасан. Энэхүү шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн параметрийн өөрчлөлт хийх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгыг бид дэвшүүлж байгаа юм. Нийгмийн даатгалын багц хуулийг Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэхээс өмнө социалист улсуудын тэтгэврийн шинэчлэл хийсэн

туршлагыг судлах нь бидэнд ихээхэн ач холбогдолтой юм” гэв.  Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз “Европын Холбоо МУ-ын Засгийн Газартай хамтран ажиллахдаа тун таатай байдаг. ХНХЯ-тай 2015 оноос МСҮТ-ийг чадавхжуулах, бодлогоо сайжруулах техник туслалцааны төсөл, хамгийн анхны Төсвийн дэмжлэгийн хүрээнд хөдөлмөрийн шинэчлэл, олон улсын хөдөлмөрийн стандартыг нийцүүлэх зэрэг олон ажлыг хамтран хэрэгжүүлж байна. Бусад орны туршлагаас харахад шинэчлэлийг нэг дор гэнэт биш, харин тодорхой суурь судалгаан дээр аажмаар бага багаар нэвтрүүлэх нь чухал төдийгүй ард иргэдэд тэтгэвэрийн шинэчлэлийн талаар мэдээллийг сайн хүргэх, бүрэн ойлголт өгөх, итгэлцэл бий болгох нь чухал юм. Тэтгэврийн шинэчлэлийн тогтвортой тогтолцоонд хөдөлмөрийн шинэчлэл, хуримтлалын механизмыг сайжруулах, олон тохиолдолд улсын нэмэлт эх үүсвэр шаардлагатай гэдгийг мөн мартаж болохгүй” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

2 цаг 50 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 10 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 15 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 18 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 23 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 27 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

14 цаг 36 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

14 цаг 36 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

14 цаг 36 мин