Б.ДАРЬСҮРЭН
НӨАТ урамшууллын сугалааг дахин явуулж эхлэхээр болсон тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн. Сугалааны тохирол энэ сард явагдана гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд буй.
Энэ талаар тус яамнаас тодруулахад "Энэ сард худалдан авалт хийж бүртгүүлсэн баримтуудаар аравдугаар сард НӨАТ-ын сугалааны тохирлыг явуулахаар төлөвлөж байна" гэв. Тиймээс иргэд энэ сард худалдан авалт хийсэн баримтуудаа и-баримт системд идэвхтэй бүртгүүлж байх нь чухал юм.
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шинэчилсэн хувилбараар иргэн олон баримт бүртгүүлэх тусам хонжвор өснө гэдгийг албаныхан хэлсэн.
Түүнчлэн хонжворын тохирол явагдаж байгааг гар утсаараа лайв хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлж байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn
Зочин
Ихэнх худалдааны газрууд баримт өхгүй л байна шүү.....