С.Адьяасүрэн: Нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчино

2022-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Авто замын нэгдүгээр эгнээг зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл буюу автобус, троллейбус зорчих байдлаар зохицуулсан журам бий. Тэрхүү журам өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж буй хэвээр. Гэтэл тээврийн хэрэгслийн жолооч нар авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, түр зогсох, машинаа байршуулж орхих байдлаар нийтийн тээврийн хэрэгслийн хурдан түргэн үйлчлэх боломжийг хаасаар байгаа юм. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн Нийслэлд авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчих журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл жолооч нар энэ журмыг байнга зөрчдөг. Манай Замын хөдөлгөөний удирдлагын төв өдөрт 3500 орчим зөрчил цахимаар илрүүлдэг. Эдгээр зөрчлийн 50-60 хувийг авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчил эзэлдэг. Тиймээс жолооч нар хариуцлагатай байж, дүрэм журмыг дагах шаардлагатай байна. Манай байгууллагын хувьд зөрчлийг илрүүлж, бүртгэх үүрэгтэй. Илрүүлсэн зөрчил, ногдуулсан торгуулийг барагдуулах үүргийг манайх хүлээдэггүй. Цаашид торгуулийг бүрэн төлөхөд чиглэсэн ажлыг шат дараатай хэрэгжүүлэх шаардлага бий” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин