АТГ-аас есөн цэцэрлэг, 20 сургуулийн элсэлтэд шалгалт хийж, БШУ-ны сайдад зөвлөмж хүргүүлжээ

2022-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны есдүгээр сарын 5-9-ний өдөр авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Стандарт хэмжил зүйн газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг байгууллага дахь авлигын эрсдэлийн үнэлгээний мөрөөр өгсөн зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй танилцав.

Эдийн засаг, хөгжлийн яам, Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын албан ёсны цахим хуудаст үнэлгээ хийж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар иргэд, олон нийтэд нээлттэй байлгах мэдээллийг хэрхэн байршуулсан талаар дүн шинжилгээг хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр Соёлын сайд Ч.Номин, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ганболд нарт зөвлөмж хүргүүлэв.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 7 гомдол, мэдээллийн мөрөөр гомдол гаргагч болон албан хаагчдаас тайлбар авах, баримт гаргуулан авах зэрэг холбогдох ажиллагааг явуулав.

  • Нийслэлийн ерөнхий боловсролын 1, 3, 5, 6, 31, 17, 23, 24, 14, 21, 84, 33, 38, 93, 18, 52, 122, 123 дугаар сургууль,
  • Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” зэрэг 20 сургууль,
  • нийслэлийн 16, 154, 56, 129, 147, 94, 46, 157, 192 зэрэг 9 цэцэрлэг, нийт 29 байгууллагад шинээр элсэн суралцах сурагчдын элсэлт, бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж буй комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж, бүртгэлтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажилласан аж.

Улмаар тухайн сургууль, цэцэрлэгийн төсөв, санхүү, худалдан авалт, хүний нөөц, томилгоо, ил тод байдлын талаар холбогдох мэдээлэл, баримтад дүн шинжилгээ хийжээ. Энэ талаарх нэгдсэн тайлан, зөвлөмжийг боловсруулж, нийтлэг зөрчил, анхаарах асуудлын талаар танилцуулга бэлтгэн, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүллээ.

Эх сурвалж:www.polit.mn

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

2 цаг 42 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 1 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 6 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 9 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 14 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 18 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

14 цаг 27 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

14 цаг 27 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

14 цаг 27 мин