“Амжилтын түүх”:Их Британийн дараагийн хаан III Чарльз гэж хэн бэ?

2022-09-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Их Британийн хамгийн олон жил хаан ширээнд суусан Хатан хаан II Элизабет 96 насандаа энэ сарын 08-нд таалал төгслөө. Ингэснээр түүний том хүү III Чарльз Их Британийн дараагийн хаан болсон юм.

Үүнтэй холбогдуулан III Чарльз хааныг “Амжилтын түүх” буландаа онцлон түүний амьдралын замнал, улс орныг удирдан залах арга барил хийгээд хүсэл сонирхлын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

Хатан хаан II Элизабетийг таалал төгсөхөөс өмнө Уэльсийн  хунтайж  байсан Чарльз Филипп Артур Жорж 1948 оны арваннэгдүгээр сарын 14-нд ханхүү Филипп болон Элизабет нарын том хүү болон мэндэлжээ. Ийн тэрбээр 74 насандаа Их Британи болон Хамтын нөхөрлөлийн тусгаар тогтносон 14 улсын хаан боллоо.

III Чарльз хааны боловсрол

Ханхүү Чарльз төрөлх нутаг Их Британи болон Австрали улсад суралцаж боловсрол эзэмшжээ. Тэрбээр Хааны агаарын хүчний (RAF)  нисгэгч болохоосоо өмнө Кэмбрижийн Тринити коллежид түүх, археологи, антропологийн чиглэлээр 1960-аад оны сүүлээр суралцаж төгссөн байна.

III Чарльз хааны хобби

Намтар судлаачид Чарльз ханхүүг ухаалаг, мэдрэмжтэй хүн хэмээн тодорхойлдог. Тэрбээр хөдөө тал хээр газарт ургасан цэцэгсийг арчилж тордох дуртай учир цэцэрлэгч хэмээн үздэг байна. Мөн Чарльз хаан усан будгаар зураг зурах өндөр чадвартайн сацуу хөдөө тал нутгийн уламжлалт аж ахуйг сонирхдог аж.

III Чарльз хааны гэрлэлт

Хунтайж Чарльз 30 настай байхдаа 19 настай цэцэрлэгийн багш Диана Спенсертэй гэрлэжээ. Тэдний хуримын ёслолыг дэлхий дахинаа 800 сая хүн үзэж байв. Тэд  Уильям, Харри гэсэн хоёр хүүтэй. Том хүү ханхүү Уильям 1982 оны долдугаар сарын 21-нд, удаах хүү ханхүү Харри 1984 оны есдүгээр сарын 15-нд төржээ. Бага хүүгээ төрснөөс найман жилийн дараа хосууд салсан билээ.

Ингэснээр III Чарльз хаан одоогийн эхнэр, Их Британийн шинэ хатан хаан Камилла Паркер Боулзтэй харилцаа тогтоон 2005 онд гэрлэсэн юм.

Өдгөө III Чарльз хаан таван хүүхдийн өвөө болжээ. Түүний 70 насныхаа төрсөн өдрөөр ач, зээ нартайгаа цэцэрлэгт хүрээлэндээ суун, тахиа тэжээж байсан зураг нь их алдартай.

III Чарльз хааны тухай цуурхал

Диана гүнж машины ослоор Парист 1996 онд нас барсны дараа маш их хэл амд өртсөн хүмүүсийн нэг нь ханхүү Чарльз юм. Түүний том хүү ханхүү Уильям болон ээж хатан хаан II Элизабет нар залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, хүрээлэн буй орчин, боловсролыг дэмжих сайн дурын ажлуудыг санаачлан, их хэмжээний хандив өргөдөг юм.

Харин Чарльз хааныг энэ чиглэлийн үйл ажиллагаанд төдийлөн идэвхитэй оролцдоггүй гэж ажиглагчид үздэг. Их Британийн тухайд хааныг бусдын асуудалд санаа зовниж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд манлайлах ёстой гэж үздэг юм.

Үүнээс гадна түүнийг хаан хүнд байх буурь суурьтай, төвийг сахьсан, шударга зан чанараа ил харуулдаггүй хэмээн зарим шүүмжлэгч тайлбарлажээ. Залуу байхдаа ханхүү Чарльз эцэг эхтэйгээ тийм ч нээлттэй дотно харилцдаггүй байжээ. Харин нас ахих тусам тэдний харилцаа сайжирсан гэж судлаачид тайлбарладаг.

Эх сурвалж:Aljazeera

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

3 цаг 22 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 41 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 46 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 49 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 52 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 54 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 58 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

15 цаг 7 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

15 цаг 7 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

15 цаг 7 мин