Ц.Ням-Очир: Макс Жонсоны 38 тэрбум төгрөгийг залилсан Монгол иргэнийг АНУ шилжүүлж өгөх боломжгүй гэсэн

2022-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой Монголд уул уурхайн төсөлд 19 сая долларын хөрөнгө оруулаад луйвардуулсан мэдээлэл Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарсан.  Хууль зүй, дотоод хэргийн яамнаас "Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин" хэлэлцүүлгийг зохион байгуулах үеэр ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир гадаадын иргэн, хөрөнгө оруулагчидтай холбоотой гэмт хэргийн талаарх судалгааг танилцуулав.  Тэрбээр "Монгол Улс иргэний болон эрүүгийн хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх гэрээг 19 улстай байгуулсан. Гадаадын хөрөнгө оруулалттай компанийг залилсан, мөнгө угаасан, хохирол ихтэй залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Монгол Улсын хоёр, гадаадын хоёр иргэнийг ЦЕГ-ын Интерполын үндэсний товчооноос олон улсад эрэн сурвалжилж байгаа.  “Засаг чандмань майнз” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэн Д.Буянтогтох нь ИБУИНВУ-ын иргэн Макс Жонсоныг залилан мэхэлж, 17 сая ам.доллар буюу 38.8 тэрбум төгрөгийг авсан гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа мөрдөн байцаалтаас оргосон. Түүнийг АНУ-д оршин сууж байгааг тогтоон яллагдагчийг шилжүүлэх авах хүсэлтийг тус улсад хүргүүлсэн ч энэ оны зургаадугаар сарын 16-ны өдөр “Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй тул шилжүүлэн өгөх боломжгүй” гэдэг хариу ирүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа” гэлээ.  

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин