Монгол-Камбожийн бизнесийн орчны семинар боллоо

2022-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.БАЯР

“Монгол Улстай бизнес эрхлэх нь хууль, татвар, хилийн хорио, эдийн засгийн тусгай бүс” сэдэвт Монгол-Камбожийн бизнесийн орчны семинар уулзалт өнөөдөр боллоо. Тус уулзалтыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Камбож улс дахь хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дэмжих хөтөлбөр, Нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүс хөгжлийн газар, ”Дорнын түншлэл” бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулав. Тус арга хэмжээг нээж Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөтөлбөрийн захирал Др. Штефан Ханселманн, Нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүс хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан нар үг хэлж, шинэ түншлэлд амжилт хүслээ. Монгол-Камбож хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, бизнесийн шинэ түншлэлийг эхлүүлэх зорилгын хүрээнд оролцогч талууд мэдээллээ хуваалцсан юм. Камбож улсын бизнес эрхлэгчид өөрсдийн бараа, бүтээгдэхүүний дээжээсээ танилцуулж, Монгол Улсын хууль эрх зүйн орчин, бизнесийн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. “Дорнын түншлэл” бизнесийн зөвлөлийн зөвлөх, судлаач Б.Дашравдан эхний илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд Монгол-Камбожийн бизнесийн орчин, Зүүн өмнөд азийн орнуудтай хэрхэн түншлэх, ямар гарц боломж байгааг онцлов. Улаанбаатар төмөр зам болон Гаалийн ерөнхий газраас татвар, хураамж, худалдааны зохицуулалт, хилийн хяналт шалгалт, хорио цээр, хууль эрх зүйн орчин болон транзит тээврийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Камбож нь будаа, хатаасан жимс, далайн хүнсний бүтээгдэхүүн зэргийг олон улсын зах зээлд нийлүүлж, экспортолж ирсэн. Камбожийн бизнес эрхлэгчдийн аялал энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин