Токаев Казахстанд ямар өөрчлөлтүүд хийсэн бэ?

2022-09-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ОД

Евро-Азийг холбосон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт энэ сарын 15-16-нд Узбекистаны Самарканд хотноо болно.ШХАБ-ын энэ удаагийн уулзалтад тус байгууллагын гишүүн орнууд болох БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Энэтхэг, Пакистаны төрийн тэргүүнээс гадна зарим ажиглагч орны удирдагч нар оролцоно гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Казахстан улс ШХАБ-ын энэ удаагийн уулзалтад онцгой ач холбогдол өгч байна. Учир нь тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа гурав дахь удаагаа ШХАБ-ын уулзалтад биечлэн оролцох гэж байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев улс орноо зөв чиглэлд залж, удирдаж байна хэмээн шинжээчид дүгнэж буй. Үүний илрэл нь улс төр, эдийн засаг,  хамгийн гол нь нийгмийн амьдралын олон салбарыг хамарсан шинэчлэлээр нотлогдож байна гэв.

Токаев олон улсын харилцааны салбарт арвин туршлагатай, чадварлаг улстөрч учраас Казахстаны иргэдийн итгэлийг хүлээж байна.Тэрбээр өмнө нь Гадаад хэргийн сайд, Казахстан улсын Шадар сайд болон Ерөнхий сайд, Бүгд найрамдах Казахстан улсын парламентын Сенатын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Женев дахь салбарын Ерөнхий захирал, ТУХН болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байв.

Касым-Жомарт Токаев Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгчийн хувиар тангараг 2019 оны гуравдугаар сард өргөж, мөн оны зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд 70.96 хувийн санал авч ялалт байгуулсан юм.Ерөнхийлөгчийн сонгуульд ийм өндөр санал авсан нь ард түмэн түүний ажлыг эерэгээр үнэлж, итгэл найдвар үзүүлсэн хэмээн тухайн үед Казахстанд байсан олон улсын ажиглагчид, шинжээчид тэмдэглэжээ.

Энэ оны нэгдүгээр сард Казахстан улсад шингэрүүлсэн хийн түлшний үнийг нэмсэн эсэргүүцлийн жагсаал дотоодын маш том үймээн самуун болон хувирсан. Энэ эмгэнэлт үйл явдал Казахстаны Ерөнхийлөгчийг ард түмэн хувь заяагаа ямар ч болзолгүйгээр даатгасан хүчирхэг удирдагч болохыг харуулсан.Тэрбээр энэ даалгаврыг маш сайн даван туулж, үймээн самууны ард буй өдөөн хатгагч нарыг шийтгэсэн юм.Тухайн үед түүний гаргасан шийдвэрүүд улс оронд үүссэн хямралыг богино хугацаанд хамгийн бага хохиролтойгоор даван туулах боломжийг олгосон.

Токаевын шинэчлэл нь улс орны улс төрийн тогтолцоог эрс өөрчлөх төдийгүй Казахстаны нийгмийг бүхэлд нь ардчилах зорилготой юм.Энэ нь улс орны түүхэнд шинэ цагийн, хуудсын эхлэлийг тавьж байна.Тухайлбал, энэ оны зургаадугаар сард болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулгаар Казахстаны иргэдийн амьдралд нөлөөлөх чухал өөрчлөлтүүдийг хийсэн билээ. Тодруулбал, “Супер Ерөнхийлөгчийн засаглалын загвараас эрх мэдлээ шилжүүлэх замаар парламентын үүргийг бэхжүүлнэ. Тусгаар тогтносон Казахстан улсыг үндэслэгч хэмээх анхны ерөнхийлөгчийн статусын тухай заалтуудыг Үндсэн хуулиас хасах, “Ерөнхийлөгчийн хамаатан, ойр дотны хүмүүс улс төрийн албан тушаал болон төрийн оролцоотой салбаруудад удирдах албан тушаал хаших эрхгүй” гэсэн шинэ заалтыг Үндсэн хуульд оруулж өгчээ. Мөн цаазын ялыг халсан зэрэг маш том өөрчлөлтүүдийг зоригтой хийсэн юм.

Ерөнхийлөгч Токаевын Казахстанд хийж буй энэ өөрчлөлт, шинэчлэлийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Абдулла Шахид өндрөөр үнэлсэн юм. Тэрбээр өнгөрөгч наймдугаар сарын 11-нд Казахстан улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэрээ Токаевын хийж буй ардчилсан шинэчлэл нь Казахстанд хүний ​​эрхийг хамгаалах, иргэний нийгмийн хөгжлийг цоо шинэ түвшинд гаргах боломжийг олгоно гэдгийг онцолсон.

Энэ сарын 13-15-нд дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийн уулзалт болно. Тус уулзалт шашин хоорондын таатай орчин бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг НҮБ тууштай дэмжиж буй явдалд Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Абдулла Шахидаар дамжуулан талархал илэрхийлсэн юм.

Казахстаны Ерөнхийлөгч НҮБ-ын үзэл санааг баримтлагч удирдагчийн хувьд дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг дэмжихэд НҮБ онцгой үүрэг гүйцэтгэж буйг удаа дараа онцолж ирсэн. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Абдулла Шахидтай уулзахдаа энэ сарын 13-27-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганыг өндрөөр үнэлж,"Энэ бол дэлхийн удирдагчид нэгдэж хүн төрөлхтний өмнө тулгарч буй асуудлуудад шийдэл санал болгох талбар" хэмээн онцлов.

Ийнхүү Токаевын Казахстаны Ерөнхийлөгч байхдаа боловсруулсан “Сонсдог улс” үзэл баримтлал нь түүнийг алсын хараатай стратегич, дэвшилтэт улстөрч гэдгийг харуулж байна.Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа улс оронд жагсаал цуглаан хийх соёл төлөвшиж, ард түмэн асуудлаа илэн далангүй ярьж, эрх баригчид, ард иргэд хоорондын харилцаа холбоо тогтож, хамгийн гол нь ард түмний итгэл үнэмшил бий.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

2 цаг 53 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 13 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 17 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 20 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 23 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 26 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 29 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

14 цаг 39 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

14 цаг 39 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

14 цаг 39 мин