Х.Нямбаатар: Дампуурлын тухай хуулийг өргөн барина

2022-09-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

"Гадаадын хөрөнгө оруулалт-Эрх зүйн орчин”сэдэвт хэлэлцүүлэг болж байна.  Энэхүү хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар оролцож байр сууриа илэрхийлжээ.  Тэрбээр "Бид ирэх аравдугаар сараас эхлээд манай яам эдийн засгийн агуулгатай хууль тогтоомжуудыг барьж эхэлнэ. Тухайлбал, 1993 оноос хойш бид нарын шинэчилж чадаагүй байгаа дампуурлын хууль буюу төлбөрийн чадваргүйдлийн хуулийг өргөн барина. Иргэний эрхзүйн салбар дах шинэчлэлтийг гүнзгийрүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтын хууль түүнтэй зэрэгцээд хэрэглэгчийн гэрээний тухай хууль, мөн арилжааны тухай хууль гэх мэтчилэн томоохон хууль тогтоомжуудыг өргөн барихаар төлөвлөж байна. Түүний нэг нь гадаадын хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж байгаа хуулийн төслийг танилцуулах гэж байна. Ерөнхий сайд 2021 онд 153, 187 дугаар захирамж гаргаж ажлын хэсгийг байгуулаад тэр ажлын хэсгээсээ санал дүгнэлт гарга гэдэг үүрэг өгсөн. Энэ дагуу ажлын хэсгүүд ажилласан. Засгийн газраас эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхчүүлэх зорилгоор хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг "Алсын хараа" 2050, мөн дунд хугацааны хөгжлийн бодлого "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг УИХ-аар батлан хэрэгжүүлж буй. Агуулга бүрээрээ гадаадын хөрөнгө оруулалт манай улсад хамгийн өгөөжтэй, таатай шингэх ёстой гэдэг суурийг агуулгаараа тавьж буй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулъя. Иргэний болон захиргааны шийдвэр гүйцэтгэх тогтолцоог салгана. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдад манай эрх зүйн тогтолцоо илүү ойлгомжтой болж байна гэсэн мессежийг хүргэх юм.  Бидний өнгөрсөн хугацаанд гаднын хөрөнгө оруулагчдад чиглэж хийж чадсан зүйл бол виз олголтыг хялбаршуулж өгсөн. Гадаадын иргэний эрх зүйн байдлыг тухай хуулийг өнгөрсөн жил батлуулсан. Хил орчмын бүлэг жуулчдыг визгүй оруулж ирэх эрхзүйн шинэчлэлийг хийж чадсан. Мөн цахим визийг нэвтрүүлээд явж байна. Одоо бидэнд нэг асуудал тулж ирээд байна. Энэ оны төгсгөлд ХЗДХ-ийн яамны цахимжилтын үндсэн ажлыг хийж дуусгана. Маш ойлгомжтой болгоно. Өөрөөр хоорондоо мэдээллээ солилцдог системд шилжинэ. Бэлтгэл ажил хийгдэж байгаа. Ирэх жил Монгол Улсын иргэний гадаад паспортыг бүрэн цахим болгоно. Ингэснээр манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын биет хэмжээ нэмэгдэнэ" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

2 цаг 36 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

2 цаг 56 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 0 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 3 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 6 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 9 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 12 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

14 цаг 21 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

14 цаг 21 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

14 цаг 21 мин