Т.САЙХАН
Цар тахлын улмаас завсарлаад байсан "Coal Mongolia 2022" өнөөдөр /09.07/ эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх чуулганыг УУХҮ-ийн шинэ сайд Ж.Ганбаатар нээж үг хэлжээ. Тэрбээр "Манай улсын экспортын орлогод жинтэй хувь нэмэр оруулдаг эрсдсийн нэг нь нүүрс. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод боомтуудын хүчин чадлыг нэмэх, боомтуудыг авто болон төмөр замаар холбох зорилт дэвшүүлсэн. Ингэснээр боомтуудын боймыг арилгана, нүүрсний экспорт өсөх юм. "Таван Толгой"-д цахилгаан станц барих жил эхэлсэн. Эрдэнэс Монгол компанийн харьяанд нүүрсний групп байгуулна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ. Эрдэс баялгийн салбарын орлогыг иргэдэд тэгш хуваарилах боломж бүрдэнэ. Би сүүлийн дөрвөн жилд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог тэргүүлсэн тул энэ салбарыг гадарлана. Ажлаа аваад удаагүй байна. Би УИХ-ын гишүүн тул салбар хоорондын уялдааг хангах, нүүрс тээвэрт анхаарч ажиллана.
УУХҮЯ дараах бодлогыг баримтална:
- Хариуцлагатай уул уурхайг дэмжинэ. Тусгай зөвшөөрлөө авсан бүх компанийг дэмжинэ.
- Хувийн хэвшлийн өрсөлдөөний чадварыг дээшлүүлнэ. Хэн мэдээлэлд ойр байгаа нь давуу эрх эдлэхгүй, төр давамгайлахгүй. Төр хувийн хэвшилтэй ажил хийх гэж уралдахгүй.
- Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаална гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn