Н.Учрал:Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил болгоно

2022-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил болгоно хэмээн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдэгджээ.

Тэрбээр "Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, нээлттэй хүргэх зорилгоор бүх шатны цахим шилжилтийг хурдасгаж, авлига, хүнд суртлыг бууруулж, бүтээмжийг дээшлүүлэх үүрэгтэй. Миний бие Цахим хөгжил, харилцаа холбооны салбарт сайдаар томилогдохдоо ажлын хэсгийг ахалж батлуулсан таван хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахаа мэдэгдсэн.

Тиймээс "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус хуулийн наймдугаар зүйлд заасан 68 төрлийн мэдээллийг нээлттэй болгоно. Үүний эхлэл болгож төрийн өмчит компаниудын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн/ТУЗ/ гишүүдийн мэдээллийг ил тод, нээлттэй болгохоо үүгээр мэдэгдье" гэжээ.

Ингэснээр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын ТУЗ-д орж өндөр цалин, хангамж авдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мэдээлэл ил болно гээд хуулийн хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанд цаг тухай бүрд танилцуулахаа дурдсан байна.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин