Энэ сарын 8-аас Гуанжоу руу шууд нислэг үйлдэнэ

2022-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

Монгол Улс, БНХАУ-ын холбогдох байгууллагууд хэлэлцээр хийж, хоёр улсын агаарын хилийг нээж, тогтмол нислэгийг сэргээхээр болсон. Тэгвэл энэ дагуу энэ сарын 8-наас эхлэн 11, 17, 18, 22, 25, 29-ний өдрүүдэд Улаанбаатараас Гуанжоу хот руу шууд нислэг үйлдэхээр болжээ. Зорчигч Гуанжоу хотын нислэгийн хүлээх хуудсанд www.miat.com цахим хаягаар нэвтэрч бүртгүүлэх ба бүртгүүлсэн дэс дарааллаар тийз худалдан авна.

Нислэгийн өдрүүдийг сонгохдоо бүртгүүлсэн дарааллаар сонгож нислэгийн тийз бичнэ. Мөн хилээр нэвтэрсний дараа шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд Гуанжоу хотын 8 дугаар эмнэлэгт шилжүүлэн эмчлэх бөгөөд өвчний шинж тэмдэг хөнгөн, бусад өвчингүй тохиолдолд өвчтөний эмчилгээний зардал 3.000-10.000 юанийн хооронд байх юм байна. Хэрэв өвчний шинж тэмдэг ихтэй, бусад өвчинтэй хавсарсан тохиолдолд эмчилгээний зардал 10.000 юаниас дээш байна. Эмнэлгээс гарах хугацааг эмч нарын хурлаар шийдвэрлэх бөгөөд эмнэлгээс гарсны дараа 14 хоног буудалд үргэлжлүүлэн тусгаардаж хянах ба 14 хоногийн хугацаанд ПСР шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтаас гаргана. Үүнтэй холбогдуулан үүссэн зардлыг тухайн иргэн бүрэн хариуцна.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин