Цэцэрлэгийн багш аав

2022-09-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг эхлүүлж, цуврал нийтлэлээ хүргэсээр байгаа билээ.

Өдөржин ардын олон хүүхдийг харж, хоолойн чадлаар дуу шүлэг зааж, хооллож ундалсан, үсийг нь самнаж, нүүрийг нь угаалгасан, унтуулж сэрээж орыг нь хураасан, зураг зуруулж, эвтэй тоглуулсан ч ядарсан гэж огт бидэнд уурлахгүйгээр  “Сайхан амраарай” гэж хэлээд хүүхдийг минь бидэнд хүлээлгэж өгөх энэ хүмүүс бол цэцэрлэгийн багш нар. Бидний хүүхэдтэй хамт цэцэрлэгийн багшийн жилийн 200 хоног ингэж өнгөрдөг. Ганцхан миний хүүхдийн төлөө биш түмний олон хүүхдийн төлөө биеэ зориулдаг эрхэм энэ мэргэжлийг ихэвчлэн эмэгтэй хүмүүс эзэмшсэн байдаг. Тэгвэл манай сонин энэ дугаартаа Өмнөговь аймгийн Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэгийн багш О.Чингэлийг онцоллоо.

Тэрээр 1992 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд айлын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Дээрээ нэг эгчтэй, доороо гурван дүүтэй. Тиймээс дүү нараа асрах, гэр орноо цэвэрлэх зэргээр аав ээждээ тусалдаг байж. Энэ дадал хэвшил нь цэцэрлэгийн багшаар ажиллахад дэмтэй байдаг. О.Чингэл цэцэрлэгийн багш болохоосоо өмнө олон нийтийн цагдаагаар ажиллаж байжээ. Харин мэргэлээ сольсон  тухайгаа ярихдаа “Манай эхнэр цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Эхнэр маань ажилдаа яваад ирэх бүртээ ангийнхаа хүүхдүүдийн талаар хөгжилтэй, сонирхолтой зүйлсийг ярьдаг байсан. Мөн эхнэрийнхээ ажилд тусалж хүүхдүүдийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлдэнэ. Энэ нь миний сонирхлыг ихээр татаж Эрдэнэт хотын сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх сургалтын төвийг зорьсон юм. Ингээд 2019 онд төгсөж, 2021 оноос Өмнөговь аймгийн Ханбогд сумынхаа 21 дүгээр цэцэрлэгт эхнэрийн хамтаар ажиллаж байна. Бидний хувьд 4 настай нэг охинтой” гэсэн юм.  О.Чингэлийн хувьд хүүхүүдтэй хамт ажиллах нь сайхан санагддаг. Мөн хүүхдүүдээс эрч хүч, энерги авч амьдардаг гэсэн юм. Энэ тухай “Яг л миний охин шиг, дүү нар шиг санагдаж хайрлаж ханддаг. Жижигхэн энэ хүмүүсийг харахаар өөрийн эрхгүй хайрлах сэтгэл төрдөг. Эрэгтэй хүмүүс гэхээрээ л хүүхдэд ширүүн, ууртай,  муухайн ханддаг юм биш. Харин ч эсэргээрээ болов шүү дээ” гэж байсан юм. Эцэг эхчүүдийн хувьд анх удаа эрэгтэй цэцэрлэгийн багш харж байна гэж түүнийг их дэмждэг байна.  Мөн түүний хамгийн сайн зөвлөх, туслах, дэмжигч нь түүний эхнэр ажээ. Гэхдээ цэцэрлэгийн багшийн ажил хүнд. Мэргэжилдээ дуртай хүний л хийх ажил гэдгийг ч энэ үеэр тэр хэлж байсан юм. Түүний хувьд ангийнхаа хүүхдүүдийг өвдөөд явахаар санаа зовоод байдаг гэж ярих нь үнэхээр л энэ мэргэжилдээ дуртайг илэрхийлж байлаа.

Монголын нийгэмд тэр дундаа бага боловсрол болон сургуулийн өмнөх боловсролын боловсон хүчний жендэрийн тэгш байдал алдагдсан. Үүнээсээ үүдэж зарим нэгэн боловсролын мэдлэг олгогдохгүй тохиолдол ч байдаг. Тухайлбал, эрэгтэй цэцэрлэгийн багш тэдэнд аав шиг дотно мэдрэмж төрүүлж аавтайгаа ойр дотно харилцах боломжийг илүү олгодог байна. Мөн бүтээлч сэтгэлгээ болон техник сэтгэлээ сайтай учраас хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэхэд илүү дөхөм байдаг ажээ. Мөн эрэгтэй хүн цэцэрлэгийн багш болох нь ажлын байр сайтайгаас гадна ажилд орох давуу тал болдог байна. Цэцэрлэгийн багш зөвхөн эмэгтэйчүүдийн мэргэжил биш юм.

 

“МУБИС-ын СӨБ-ын сургуулийн багш, боловсрол судлалын доктор Ц.Золзаяа: 1000 оюутны 3-4 нь эрэгтэй хүүхэд байдаг

 

-Манай МУБИС-д элсэн ирж байгаа хүүхдүүдийн хувьд ихэвчлэн эмэгтэй хүүхэд байдаг. Нэг жилийн элсэлтэд ихдээ гэхэд гурван хүүхэд л ирдэг. Энэ хүүхдүүдийн хувьд ээж, эсвэл эгч, эмээ зэрэг ойр дотны хэн нэгэн нь цэцэрлэгийн багш эсвэл үнэхээр сонирхсон хүүхдүүд л байдаг. Харин эрэгтэй багш нарын хувьд төгсөөд ажлын байран дээр гарахад харьцангуй нэр хүнд сайтай. Мөн 2-3 жил ажиллаад удирдах албан тушаалын ажил хийх нь элбэг байдаг. Тухайлбал, боловсролын үнэлгээний төв эсвэл тус аймаг сумынхаа боловсролын газар гэх мэтэд ажиллах нь элбэг. Энэ жил манайд 800 гаруй оюутан суралцаж байна. Үүний 2-3 нь эрэгтэй оюутан байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ш.Оюунтуяа:Цэцэрлэгийн багш бол мэргэжилдээ дуртай хүний хийх ажил

 

-О.Чингэл багшийн хувьд ажиллаад хоёр жил болж байна. Мөн манай цэцэрлэгийн анхны эрэгтэй багш. Бүх цэцэрлэгүүдийн хувьд жендэрийн тэгш байдал алдагдсан гэж хэлэхэд үгүйсгэхгүй байх. Цэцэрлэгийн багшийг сонгож сурах болон ажиллах эрэгтэй хүн ховор байдаг. Эрэгтэй багштай байх нь хүүхдүүд багшийгаа илүү анхаарах, сонсох, үгэнд орох зэрэг давуу талтай. Заримдаа хүүхдүүд “Ааваа” гэчихсэн явж байдаг. О.Чингэл өөрөө хүүхдэд хайртай, цэвэрч нямбай бүтээлч сэтгэлгээ сайтай багш. Тиймээс түүнтэй ажиллахад таатай байдаг. Цэцэрлэгийн багш бол мэргэжилдээ дуртай хүний хийх ажил.

 

Эцэг эхийн төлөөлөл Б.Мөнхбат: Эрэгтэй багштай харьцах нь аав нарт амар байдаг

 

-Миний хувьд гурван хүүхэдтэй, О.Чингэл багшийн ангид хүмүүждэг. Эрэгтэй багштай байх нь хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлж өгдөг юм шиг санагдсан. Тухайлбал, том хүү маань цэвэр цэмцгэр байх, тоо бодох, уншиж бичих зэргийг сайн сурсан. Харин дунд хүүгийн маань хувьд модоор машин хийх мөн таван хошуу мал болон морь малын талаар илүү их мэдлэгтэй. Үүнээс харахад эрэгтэй хүүхдүүдэд эрэгтэй багш илүү ойрхон байж техник сэтгэлгээг нь хөгжүүлздэг юм шиг санагдсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 171 (6903)

 

цэцэрлэгийн эрэгтэй багш шүү
Хөөрхөн юмаа, ханбогдын засаг дарга байсан эрдэнэжаргал гэдэг залуу бараг монголын анхны цэцэрлэгийн багш байсан байх шүү,
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

4 цаг 44 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

5 цаг 4 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

5 цаг 9 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

5 цаг 11 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

5 цаг 15 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

5 цаг 17 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

6 цаг 21 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

16 цаг 30 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

16 цаг 30 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

16 цаг 30 мин