Айлчлал:Тайландын Шадар сайдын тухай таван баримт

2022-09-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит өнөөдөр манай улсад айлчлан ирнэ. Энэ айлчлал нь Тайландын Шадар сайдын түвшинд хийж буй анхны айлчлал. Үүнтэй холбогдуулан түүний тухай таван баримтыг хүргэж байна.

1.Боловсролын сайдаар 15 жил ажиллажээ

Журин Лаксанависит 1956 оны гуравдугаар сарын 15-нд Тайландын Панг Нга мужийн  Муэн дүүрэгт төрсөн. Одоо 66 настай. Тайландын эрх баригч Ардчилсан намын улс төрч юм. Тэрбээр өмнө нь Эрүүл мэндийн болон боловсролын сайдаар тус тус ажиллаж байсан туршлагатай юм. Тодруулбал, Тайландын ерөнхий сайд Абхисит Вежжаживагийн Засгийн газарт Сайд нарын 59 дэх зөвлөлийн Боловсролын сайдаар томилогдон ажиллаж байв. Түүний ажлыг үнэлэх санал асуулгаар нийт 10 оноос долоон оноо авсан нь өндөр үзүүлэлт юм. Тэрбээр үнэ төлбөргүй боловсролын төлөө 15 жил ажилласан байна.

2.Хамгийн их нэр хүндтэй сайдаар шалгарав

Ардчилсан намын Гүйцэтгэх хороо Журин Лаксанависитыг Эрүүл мэндийн сайдаар томилсон байдаг. Энэ хугацааны ажлыг нь дүгнэх санал асуулгаар тэрбээр зургаан оноо авснаар Засгийн газрын сайдуудын ранкыг тэргүүлж, олон нийтээс сайшаал магтаал ихээр хүртжээ.

3.Улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшжээ

Боловсролын тухайд Сирират Виттаяа бага сургууль, Суанкуларб Виттаялай дунд сургуулийг дүүргэсэн. Дараа нь Таммасатын их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны факультетэд бакалавр, Үндэсний хөгжлийн удирдлагын хүрээлэнд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна.

4.Намын дэд даргаар 16 жил ажиллажээ

Тайландын ерөнхий сайд Абхисит Вежжажива 2019 онд огцорсны дараа Журин Ардчилсан намын даргаар сонгогдов. Тэрбээр өмнө нь 2003 оноос эхлэн 16 жилийн турш Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байсан билээ. Одоогийн түүний хариуцаж байгаа Тайландын Худалдааны яам нь худалдаа, хөдөө аж ахуйн чухал бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, хэрэглэгч, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, даатгал, оюуны өмчийг хамгаалах, экспортыг хэвийн явуулах үүрэгтэй.  Журин Лаксанависит Тайландын Худалдааны сайдаар 2020 оноос хойш ажиллаж байна. Тайландын Худалдааны яамны санхүүгийн жилийн нийт төсөв 6900 сая бат /baht/ буюу 187 тэрбум ам.доллар байна.  Үүний гуравны нэг орчмыг нь худалдааг дэмжихэд зарцуулжээ.

5.Сонины сэтгүүлчээр ажиллаж байв

Тэрбээр оюутан байхдаа улс төрийн сэдэвтэй хүүхэлдэйн киноны зохиол бичиж байлаа. Ингэхдээ "UDDA" гэсэн нэрээр бичдэг байсан агаад энэ нэр нь одоо ч түүний хоч хэвээрээ аж. Үүнээс гадна аяллын тухай "UDDA" үзэгтэйгээ аялсан нь” ном бичиж байжээ. Мөн “Matichon” сонины сурвалжлагчаар ажиллаж байсан аж.

Эх сурвалж:WP, CN

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

6 цаг 48 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

7 цаг 8 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

7 цаг 13 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

7 цаг 15 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

7 цаг 19 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

7 цаг 21 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

8 цаг 25 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

18 цаг 34 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

18 цаг 34 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

18 цаг 34 мин