БНХАУ руу долоо хоногт зургаан удаа нислэг үйлдэхээр ярилцжээ

2022-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч гадаадын оюутнууд 2022 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сургалтын урт хугацааны виз мэдүүлж, визээ авсны дараа танхимаар суралцах боломжтой болсон. Тэгвэл тус улс руу үйлдэх нислэгийн тоо хангалтгүй байгаагийн улмаас эрэлт нэмэгджээ. Тиймээс Гадаад харилцааны яамнаас Монгол, Хятадын хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлж, долоо хоногт зургаан удаа нислэг үйлдэх асуудлыг Хятадын талтай тохиролцсон юм.

Улмаар энэ сарын 8-ны өдрөөс эхлэн хоёр улсын хооронд долоо хоногт зургаан удаагийн нислэг үйлдэхээр ярилцсан байна. Энэ талаар ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяраас "Есдүгээр сарын 8-наас нислэг үйлдэж эхэлнэ гэдэг нь яг тодорхой болоогүй байна. Гэхдээ энэ сард багтаж нислэг үйлдэж эхэлнэ гэж тооцоолж байгаа. Ямартай ч хятадын талаас гурван удаа, монголын талаас гурван удаа нислэг үйлдэхээр талууд тохиролцоод байгаа. Нэг давтамж нь Хөх хот руу нисэхээр бэлтгэл хангаж байна. Өвөр Монголын талаас зөвшөөрөл авчихсан байгаа. Одоо Хөх хотын зөвшөөрөл хүлээгдэж байна. Аль чиглэлээс нисэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч эхний ээлжид Монголд ажиллаж байгаа хятад ажилчдыг болон БНХАУ-д суралцдаг оюутнуудыг тээвэрлэх төлөвлөгөөтэй байна. Нислэгийг МИАТ, Эйр Чайна, Аэро Монголиа гэсэн гурван авиа компани үйлдэнэ" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин