Гар утас хэрэглэх соёл сурмаар байна

2022-09-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Гар утас ашигладаггүй хүн байхгүй болсон. Найман настай балчраас 80 настай буурай хүртэл гар утсыг өдөр тутмын хэрэглээндээ ашиглаж байна. Тэгвэл бид олон нийтийн газар гар утсаа зөв зохистой ашиглаж чаддаг болов уу. Энэ талаар хийсэн сурвалжлиллаа.

Хэн хүний ажил албыг хурдан шуурхай залгуулдаг гар утсыг хэрэглэх нь харилцааны соёлтой байж, ёс журмыг хатуу баримтлахыг шаарддаг. Соёлч эсвэл бүдүүлэг байдал гар утсыг хэрхэн хэрэглэж байгаагаар нь илрэх нь бий. Учир нь хаана ч, ямар ч нөхцөлд хэзээ ч гар утсаар харилцах шаардлага гарч болох учраас харилцааны ёс зүй, хэрэглээний соёлд нийцүүлэн ашиглаж сурах шаардлагатай. Мөн гар утсаа хэрэглэхдээ бусдын тав тух, амгалан тайван байдлыг нь хүндэлж анхаарлыг нь сарниулах, түүнчлэн үл хүндэлсэн мэт харагдахаас болгоомжилох нь зүйтэй.

Тэгвэл манай улсад дараах газруудад гар утсыг хааж хэрэглэдэг. Үүнд, кино, концертын танхим, театрт, Сүм, хийд мөргөлийн газарт, Номын сан, уншлагын танхимд, хурал, цуглаан, гэрээ хэлэлцээр, хичээлийн үед, өвчтөн байгаа тасалгаанд, ярилцлага хийж байхад тус тус унтраана гэж үздэг.

Харин энэ дүрэм журмыг зөрчих болон өөр бусад газар яаж хэрэглэх талаар нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс тодруулахад “Энэ талаар хийсэн судалгаа, дүрэм, журам байдаггүй” гэв.

Харин эмнэлэг, ресторан, цайны газруудад гар утсыг зүй зохистой хэрэглэх заавар, мөрдөх журам байдаггүй юм байна. Энэ талаар нэгдүгээр эмнэлгийн хүлээн авах танхимын ажилтан Ө.Мөрөнгөөс тодруулахад “Хүнд өвчтэй хүмүүсийн тасаг, хагалгааны өрөө зэрэгт гар утас ашиглахыг хориглодог. Харин нийтийн үйлчилгээний танхимуудад энэ талаар мөрддөг дүрэм, журам байдаггүй” гэв.

 


Кэйс:1

-Багшийн дээдийн автобусны буудлын орчим дахь нэгэн цайны газраар оров. Мөн л хүмүүс хоолоо хүлээх зуураа утсаар ярьж, утсаа оролдож байв. Монголчууд бид хоол идэхдээ ярихыг цээрлэдэг. Харин хоолны газруудад мөн л бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж утсаа чангаар үзэх, ярих, хэн нэгэнтэй хэрэлдэх зэрэг үзэгдлүүд гарч байлаа.


Кэйс:2

-Хавдар судлалын эмнэлгийн хүлээн авах хэсэгт өглөөний 08:00 цагт. Эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүсийн хувьд өвчтэй хүмүүс үйлчлүүлдэг учраас хүндэтгэлтэй хандаж, биеэ зөв авч явах ёстой газар. Харин эмнэлгийн коридор эмчийн өрөөний хаалганы гадна зөрөх зайгүй шахам олон хүнтэй байлаа. Хүн бүр гар утсаа оролдох, ярих гэх мэтээр ашиглаж байсан юм. Энэ үеэр 40 орчим насны эмэгтэй чанга дуутай бичлэг утсаараа үзнэ. Зарим хүмүүс үүнд нь төвөгшөөж байгаа нь илт байв ч тэр бусдыг үл анзаарна. Мөн номерт дугаарлангаа гар утсаараа чангаар ярих 60 орчим насны эмэгтэй ч бас байв. Энэ мэтчилэн эмнэлэг гэдэг газар эмх замбараагүй гар утасны хэрэглээтэй, чимээ ихтэй газар юмсанжээ.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Соёл судлалын ухааны доктор, профессор Ж.Долгорсүрэн:

Xүн бүр гар утасны хэрэглээний соёлд суралцах хэрэгтэй

-Дэлхий нийтээр гар утсыг өргөн хэрэглээндээ ашиглаж байна. Мөн түүнийгээ дагаад гар утсыг хэрэглэх соёлд бас суралцаж байна. Харин бидний хувьд энэ тал дээр хоцрогдолтой явж байна. Тиймээс хүн бүр гар утасны хэрэглээний соёлд суралцах шаардлагатай. Тухайлбал, Япон Улсад метро болон эмнэлэг зэрэг олон нийтийн газар гар утсыг ашигладаггүй. Хэрвээ метронд гар утас нь дугарвал хүмүүст төвөг болсондоо уучлал хүсэх, бусдыг хүндэлж төвөг болохгүй байхыг үргэлж эрмэлздэг. Харин бидний хувьд хаана, хэзээ хэнтэй байгаагаасаа үл хамааран гар утсаар ярьдаг. Тиймээс бид нийтийн соёлд суралцах зайлшгүй шаардлагатай байна гэж соёл судлаач хүний нүдээр харж байна.

 

 

Монголчууд бид гар утас хэрэглээд 20 гаруй жил болсон ч хэрэглэх соёлд суралцаагүй нь харамсалтай. Тиймээс хүн бүр олон нийтийн газар гар утсыг хэрэглэх соёлд суралцах зайшгүй байгаа нь дээрх кэйсүүдээс  харагдаж байна. Тиймээс хэн нэгэнд төвөг болохгүй зөв зохистой ашиглаж сурцгаах зайлшгүй шаардлага бидэнд тулгараад байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 170 (6902)

 

энэ бас үнэхээр асуудал болж байгаа сэдэв яах аргаггүй мөн, төр засаг үүнийг яах билээ иргэн хүн бүр бие биедээ хүндэтгэлтэй хандаж өөрийгээ хянаж олон нийтийн газар байгаа гэдэгээ ухамсарлаж хэрэглээгээ хянах хэрэгтэй байгаа юм. ялангуяа эмлэг үсчин хоолны газар гэх мэт газаруудад зарим нь маш бүдүүлэг байгаа харагддаг,
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

7 цаг 12 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

7 цаг 32 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

7 цаг 36 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

7 цаг 39 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

7 цаг 42 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

7 цаг 45 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

8 цаг 48 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

18 цаг 57 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

18 цаг 57 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

18 цаг 57 мин