Төрийн албаны шалгалт ирэх сарын 14-нд эхэлнэ

2022-09-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Төрийн албаны шалгалтын тов гарчээ. Шалгалтын бүртгэлийг энэ оны наймдугаар сарын 25-ны өдрөөс есдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагийн хооронд явуулах юм. Харин Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор шалгалтыг энэ оны аравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар болжээ.

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ, ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудасны загвар"-ыг 2 дугаар хавсралтаар, "Төрийн албаны нөөцөд бүртгэх хүснэгтийн загвар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Салбар зөвлөлд тус тус даалгасугай.

3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 05, 12, 16, 20, 50 дугаар, 2013 оны 86 дугаар, 2014 оны 08, 12, 33, 43, 72, 73 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин