ШӨХТГ: МИАТ компани сүүлийн хоёр жилд Бээжин чиглэлд нислэг үйлдээгүй байна

2022-09-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Улаанбаатар Бээжингийн нислэг 2-10 сая болж өссөн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Уг мэдээлэлтэй холбоотойгоор ШӨХТГ холбогдох байгууллагад шалгалт явуулжээ.  

Улмаар МИАТ компани сүүлийн хоёр жил Бээжин рүү нислэг үйлдээгүй бөгөөд нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй гэдэг нь тогтоогдсон байна. Энэ талаар ШӨХТГ-аас "Улаанбаатар Бээжингийн нислэг хоёр саяас 10 сая болж өслөө гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд гарсны дагуу шалгалаа. МИАТ компаниас тодруулга авахад МИАТ компани сүүлийн хоёр жилд Бээжинрүү нислэг үйлдээгүй байгаа бөгөөд нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй байгаа гэх мэдээлэл өглөө. Цахим орчинд явж байгаа мэдээллийн дагуу Эйр маркет билетийн сайтруу орж шалгахад 8587200₮-ийн билет нь Улаанбаатар - Токио - Бээжин гэж дамжин нисэх нислэгийн үнэ бөгөөд МИАТ компанийн нислэгээр УБ-Токио ороход 1476900₮, Хайнан Айрленс компанийн нислэгээр Токио - Бээжин нисэхэд 7110300₮-ийн үнэтэй байгаа юм байна. Мөн зарим иргэдийн хардаж байгаа шиг худалдаж авсан билетийг дамжуулан, дамлан борлуулах техникийн боломж байхгүй юм байна. МИАТ компанийн өгсөн мэдээллээр Монгол улсаас Хятад улсруу 9 сарын 8-ны өдрөөс эхлэн МИАТ, Эйр Чайна, Аэро Монголиа компаниуд долоо хоногт  зургаан удаагийн нислэг үйлдэх юм байна" гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин