​Тайландын Шадар сайд Монгол Улсад анх удаа айлчилна

2022-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит есдүгээр сарын 5-7-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Тайландын Шадар сайдын түвшинд хийж буй анхны айлчлал бөгөөд манай улсын “гуравдагч хөрш”, Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш Тайланд Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно.

Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит нар “Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, тус Хамтарсан хорооны анхдугаар уулзалтыг зохион байгуулж, УИХ-ын Дарга Г.Занданшатар Тайландын Шадар сайд Журин Лаксанависитийг хүлээн авч уулзах юм.

Түүнчлэн Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит дагалдан ирэх тайландын бизнесийн төлөөлөгчид Монголын холбогдох бизнесийн төлөөлөлтэй “Business Matching” уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин