Д.Бум-Очир: Бидний өвөг дээдэс дэлхий дахиныг амар амгалан болгосон

2022-09-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир "Чингис хаан ба Монголын их амар амгалан" сэдвээр хичээл орлоо. 

Хичээлийг ингэж нэрлэсэн учир шалтгааныг тэрбээр "Бидний өвөг дээдэс зөвхөн дайн байлдаан хийж байгаагүй. Маш олон зөрчил тэмцлийг зогсоон амар амгаланг бий болгож, хүн төрөлхтний хөгжил хурдсахад том хувь нэмрээ оруулсан.  Чингис хаан эзэнт гүрэн байгуулсны үр дүн нь Евразийг бүрхсэн газар нутагт амар амгаланг тогтоосон явдал юм. Дэлхийн хамгийн анхны амар амгаланг Ромын эзэнт гүрэн бий болгосон. Үүний дараагийн амар амгаланг бидний өвөг дээдэс дэлхий дээр тогтоосон. Дэлхийг амар амгалан болгосон үндэстэн маш цөөхөн байдаг гэдгийг зөвхөн бид ярьж байгаа хэрэг биш НҮБ хүртэл хүлээн зөвшөөрсөн" хэмээв. 

Чингис хааны хөргийг залах тухайд "Хувь хүн бүр өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Бидний нэгдсэн үнэт зүйл бол түүх болон өвөг дээдэс минь юм. Энэ нэгдсэн үнэт зүйл биднийг нэг ард түмэн болгож байгаа. Монголын ард түмнийг нэгтгэдэг олон үнэт зүйлийн нэг нь Чингис хаан болон түүний залгамжлагчдын байгуулсан Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Чингис хааны хөргийг айл, албан байгууллага бүр залах зарлиг гаргасан" гэдгийг онцолсон юм. 

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин