Уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн тоо буурахад хэвшмэл ойлголт нөлөөлөв

2022-09-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

2020 оны байдлаар Монгол Улсад уул уурхайн салбарт ажиллагчдын 16 хувь нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн 10 жилийн үзүүлэлтээр харьцуулбал тус салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо огт өсөөгүй, харин бага зэрэг буурсан үзүүлэлттэй байгааг “Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй” судалгаанд онцолжээ.

Сүүлийн 10 жилд уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 47 хувиар нэмэгдсэн бол харин эмэгтэйчүүдийн тоон дээр ахиц дэвшил гарсангүй. 2010 онтой харьцуулахад салбарын нийт ажиллах хүчинд эзлэх эмэгтэй ажиллагсдын тоо долоон хувиар буурсан үзүүлэлт байна. Судалгаанд хамрагдсан уул уурхайн компаниудын хувьд байгууллагын бичиг баримт, хөдөлмөрийн дотоод журам зэрэгт ажилтныг нас, хүйс, үндэс угсаа, орон нутгийн харьяаллаар ялгаварлан гадуурхахыг хориглосны зэрэгцээ, аль нэг хүйст давуу тал  олгосон зохицуулалт байхгүй байна. Гэсэн хэдий ч уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт бага байгаа нь гэрлэлт, гэр орны ажил болон бусдыг асран халамжлах, мөн ажил мэргэжлийн сонголт, ажил эрхлэхтэй холбоотой эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажил үүргийн талаарх нийгэмд тогтсон ойлголттой холбоотой байна. Энэхүү хэвшмэл ойлголтын улмаас салбарын  ажил олгогчдод эрэгтэйчүүдийг ажилд авах сонирхол түлхүү байдгийг судалгаанд оролцогчид онцолж байна.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин