Д.Сарангэрэл:Яамны ажилчдадаа хувь хүний болон улс төрийн дарамт шахалт үзүүлэхгүй

2022-09-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл анхны шуурхай хурлаа зарлан удирдлагын багт өөрийн байр суурь, ажиллах зарчмаа танилцуулан тодорхой үүрэг даалгавар өгчээ. Хурлын үеэр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэтгэврийн шинэчлэлийг оновчтой хийх, халамжийг зохих ёстой хүнд нь хүртээхэд онцгой анхаарч ажиллана гэдгийг илэрхийлсэн юм. 

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл “Хөдөлмөр, нийгмийн хамгаалал гэдэг бол хүний төлөөх үйлс юм. Тиймээс энд ажиллаж буй төрийн албан хаагч өөрөө итгэлтэй, зүтгэлтэй, сэтгэлтэй байх учиртай. Энэ хандлагыг бий болгоход удирдлага, багийн дэмжлэг, уур амьсгал хамтын ажиллагаа чухал. Би та бүхэнд хувь хүний болон улс төрийн дарамт шахалт үзүүлэхгүй. Харин хууль журам зөрчих, алдаа гаргах, ажлаа хийдүүлэх асуудал гарвал хариуцлага тооцож таарна. Бусдаар бол төрийн алба тогтвортой байх ёстой. Багаараа үр дүнтэй ажиллаж тавьсан зорилтоо хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин