У.Хүрэлсүх: Шинжлэх, ухаан эрдэм мэдлэг, эх орныхоо хөгжил дэвшлийн түүчээ болсон та бүхэндээ талархал илэрхийлье

2022-09-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

2022-2023 оны хичээлийн жилд МУИС-д 3700 оюутан элсэж, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов. Тэрбээр "Өнгөрсөн зуун жил улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, орчин цагийн эрх чөлөөт ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан тусгаар тогтнол хөгжил дэвшлийн агуу зуун байлаа. Энэхүү түүхт 100 жилийн бас нэг чухал үйл явдал бол 1942 оны аравдугаар сарын 5-ны өдөр дээд боловсролын ууган байгууллага болох МУИС-ийг нээсэн явдал байсан юм. Их сургуулийн нээлтэд тухайн үеийн төр засгийн удирдлагууд оролцон дайны хүнд, түгшүүртэй нөхцөлд Монгол Улсад анхны их сургууль нээгдэж буйг онцолж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхийн чухлыг тэмдэглэж байсан нь түүхийн хуудаснаа мөнхрөн үлджээ. МУИС бол манай ард түмний эрдмийн уурхай, оюуны ундарга юм.  Анх байгуулагдсан цагаасаа хойш эх орныхоо олон мянган шилдэг боловсон хүчин, сор болсон эрдэмтэн судлаачдыг төрүүлэн гаргаж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөгөөд тус сургуулиас манай улсын тэргүүлэх зургаан их сургууль салбарлан гарч, эдүгээ 100 мянга гаруй төгсөгчтэй их айл болжээ. Шинжлэх, ухаан эрдэм мэдлэгийн, эх орныхоо хөгжил дэвшлийн түүчээ болсон их сургуулийнхаа үе үеийн эрдэмтэн багш нарт ард түмнийхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин