10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2022-09-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

2022-2023 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэллээ. Үүнтэй холбоотойгоор 07:30, 08:00, 09:00 цагийн байдлаарх Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Өнөөдөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж байгаа. Ийнхүү тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөн харьцангуй хэвийн байгааг тус албанаас онцолж байна. Мөн явган зорчигчийн гарц болгон дээр хүүхдүүдэд зам тавьж өгөхийг уриаллаа.

Явган зорчигчдод зам тавьж өгөхгүй байх, зогсох зогсоолын дүрэм зөрчих зэрэг тохиолдлууд гарч байгаа тул жолооч нар сургууль, цэцэрлэг орчмын бүсэд хурдаа тохируулан явахыг анхаарууллаа. Явган зорчигчийн гарц болгон дээр хүүхдүүдэд зам тавьж өгөхийг мөн уриалав. Нэмж мэдээлэхэд, эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин