Б.Ууганбаяр: Манай аврагчид сонсдог байсан бол заадаг, туршлага солилцдог болсон

2022-09-01
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

ОБЕГ-аас  АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага сургуулийг Баянхонгор аймагт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Дадлага сургуулилтын талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраас тодрууллаа.  

 -“Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага сургуулилт энэ жил Баянхонгор аймагт болж байна. Аймаг сонголтоос эхлээд энэ жилийн дадлага сургуулилт ямар онцлогтой болж байна вэ? 

-Сүүлийн хоёр жил  коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас “Говийн чоно” арга хэмжээ хойшлогдсон байсан. Өнгөрсөн жил зөвхөн хоёр талын буюу ОБЕГ, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн атташегийн алба, Номхон далайн командлалын инженерийн албатай хамтран сургалт, дадлага зохион байгуулсан. Энэ жилээс “Говийн чоно” сургалт, дадлага дахин эхэлж байна. Онцлог гэвэл,  нэгдүгээрт, Баянхонгор аймаг газар хөдлөлтийн магадлал, эрсдэл ихтэй. 1957 онд аймгийн төвөөс баруун урагш 160 орчим км-т Их богд ууланд газар хөдлөлт болсноос гадаргууд 270 км-ийн урт үргэлжилсэн хагарал үүссэн. Мөн 1958 онд аймгийн төвөөс зүүн урагш 170 км-ийн зайд магнитуд нь 6.9 хүчтэй хөдлөлт  болсон нь эрсдэл өндөр байгааг илэрхийлж байна. Тиймээс орон нутгийн бэлэн байдлыг тогтмол дээшлүүлэх зорилготой. Хоёрдугаарт, гамшгийн үед зохицуулалтын асуудал маш чухал. Мэргэжлийн олон байгууллага өөрийн чиг үүргийн хүрээнд ажиллагаанд оролцдог нөхцөл байдлыг харгалзан онцгой байдлын байгууллагаас ажиллагааны удирдлагын төв, Гэнэтийн ослын удирдлагын системийн талаар туршлага солилцох хүсэлт гаргасны дагуу сургалт, дадлага явагдана. Гуравдугаарт, сүүлийн хэд хэдэн сургалтыг бид өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн хийдэг болсон. Энэ нь  шаардлагатай мэдээллээ тодорхойлоод хамтран сургалт хийж байна. Үр дүн, ач холбогдол, хэрэгцээ чухал.  Мөн өмнөд бүсийн Онцгой байдлын байгууллагын аврагчид оролцох, онцгой байдлын байгууллага хээрийн эмнэлгээ дэлгэх, газар хөдлөлтийн үед нэрвэгдэгсдийг тээвэрлэх ажиллагааг нисдэг тэргээр гүйцэтгэх гээд онцлог ач холбогдол их бий.

 -Говийн чоно сургуулилтыг тогтмол зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ олон сургуулилтын үр дүнг хэрхэн харж байна вэ? 

-Анх 2009 онд сургалт, дадлага хийж эхэлж байлаа. Тэр мөчөөс хойш есөн удаагийн хамтарсан сургалт, дадлага зохион байгуулсан. Сургалтыг удирдах бүрэлдэхүүн, ажил хариуцсан мэргэжилтэн нарын академик онолын танхимын сургалт, онолоор үзсэнийг бататгах ширээний дасгал сургууль, техникийн ажилтан буюу аврагч нарт зориулсан сургалт, дадлага хэлбэрээр явуулж байна. Үр дүнг тодорхой илэрхийлье. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах арга зүйд суралцсан. Сургалт, дадлага сургуульд оролцсон аврагч нарын ур чадвар дээшилсэн. Тухайлбал, газар хөдлөлтийн гамшгийн үед нурангид эрэн хайх, аврах технологи эзэмшлээ.

Сургалтад хамрагдсан яам, агентлаг, төрийн цэрэг, нутгийн захиргааны байгууллагын оролцогчдын гамшгийн удирдлагын онолын мэдлэг дээшилсэн, гамшгийн үеийн олон улсын хүмүүнлэгийн тусламжийн стандартын талаар нэгдсэн ойлголтод хүрч байна. Мөн гадаад улс орны туршлага судалж байгаа. Гамшгийн үеийн байгууллага хоорондын харилцан ажиллагаа сайжирлаа. Гамшгийн үеийн Зэвсэгт хүчний оролцооны талаарх мэдээлэл дээшилсэн гээд дурдвал их зүйл байна.

-Дадлага сургуулилт олон төрөл, үе шаттай явагддаг. Манай аврагчид яг ямар бодит ур чадвар эзэмшиж үлдэх вэ. Мэдээж жил ирэх тусам чадвар нэмэгдэж байгаа байх?

-Жил бүрийн сургалт, дадлага тодорхой сэдвээр зорилготой хийгддэг. Өнгөрсөн хугацаанд аврагч нар өндөр уулнаас аврах, давчуу орон зай, нурангид эрэн хайх, анхны тусламж үзүүлэх, химийн хорт бодисыг аюулгүй болгох, саармагжуулах, аврах ажиллагааны багаж хэрэгслийг ашиглах, бэхэлгээ хийх, тэмдэг тэмдэглэгээ, нэрвэгдэгсдийг аюулгүй зайд тээвэрлэсэн. Мөн хохирлын шинж байдал, түвшингээр ангилах, хөдөлмөр аюулгүй ажиллагаа, холбоо зохион байгуулалт, газрын гүнд ажиллах, олс ашиглах гээд дурдвал иж бүрэн ур чадвар эзэмшиж байгаа. Аврагч төдийгүй орон нутгийн мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн аврах ажиллагааны дадлага сургуульд оролцдог тул тэдний ур чадвар хамт дээшилж байгаа.

 -Байнга л АНУ-ын аврагчид хичээл заагаад байгаа мэтээр ойлгодог. Яг сургалт дадлагын үеэр хэн нь ямар үүрэг оролцоотой ажилладаг. Тэр дундаа манай аврагчдын мэдлэг чадварыг гадныхан хэрхэн үнэлж хүлээж авч байгаа бол?

-Өнөөдөр Онцгой байдлын байгууллагын аврагчдын ур чадвар бусад улс орныхтой харьцуулахад адил түвшинд, зарим талаар илүү байгаа. Өмнө нь бид сонсдог байсан бол заадаг, туршлагаа солилцдог болсон. Энэ удаагийн сургалт, дадлагаар харилцан мэдээллээ солилцоод, туршлагаа ярилцана. Онцгой байдлын ерөнхий газрын бодлого бол НҮБ-ын хот дотор эрэн хайх, авран туслах бүлгийн шаардлага хангасан газар хөдлөлтийн гамшгийн үед хот дотор эрэн хайх, аврах дунд түвшний олон улсын багтай болохоор бэлтгэж байгаа. Энэ нь манай аврагчдын ур чадвар хир түвшинд байгааг илэрхийлнэ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

7 цаг 2 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

7 цаг 21 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

7 цаг 26 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

7 цаг 29 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

7 цаг 32 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

7 цаг 34 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

8 цаг 38 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

18 цаг 47 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

18 цаг 47 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

18 цаг 47 мин