Д.Амарбаясгалан:Дэд, тэргүүн, орлогч дарга нарыг цомхотгосноор 1.4 тэрбумыг хэмнэнэ

2022-08-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зорилт болоод буй төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ярилцлаа. Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2022 оны төсвийн жилд 5.8 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой гэдэг тооцоо гарсан. Үүнд, 159 дэд, тэргүүн, орлогч дарга болон зөвлөхийг чөлөөлсөн. Үүний үр дүнд 1.4 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт гарахаар тооцоолжээ. Сайдаас доош албан тушаалтны автомашины хэрэглээг хязгаарлах ажлын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарын эзэмшилд байсан 587 автомашиныг битүүмжилж, Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн байна. Үүний дүнд 268.4 сая төгрөг хэмнэсэн.Үүнээс гадна төрийн албаны ёс зүйг эрхэмлэх, татвар төлөгчдийн мөнгийг оновчтой зарцуулах зорилтууд хангалттай түвшинд хүрэхгүй байна Засгийн газар үзсэн. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, хуулийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай тохиолдолд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу амьдралд илүү нийцүүлэх алхамыг хийхээр боллоо” гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

 

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин