“Туслах малчдын гурван хүүхэд тутмын хоёр нь үнэгүй хөдөлмөр эрхэлдэг”

2022-08-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

“Туслах малчдын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаар өнөөдөр мэдээллээ.

ХЭҮК-ын гишүүн, төслийн захирал Х.Мөнхзул илтгэл тавьж, туслах малчид Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах шаардлагатайг онцлов.  Тэрбээр туслах малчдыг чадавхжуулах төслийг удирдан ажиллажээ.

Төслийн зохицуулагч С.Болд “Туслах малчдын амьдралын нөхцөл, хүний эрхийн хэрэгжилт, цалин, ажил-амралтын цагийг нарийвчлан гаргалаа. Туслах малчдын ажлын байрны тодорхойлолт гарган, үндэсний ажил мэргэжлийн жагсаалтад багтаах санал гаргав. Энэ дагуу ХНХЯ бидний саналыг шийдвэрлэсэн.    Туслах малчдын гурван хүүхэд тутмын хоёр нь ээж аавдаа тусалдаг, үнэгүй хөдөлмөр эрхэлдэг. Хөдөлмөрийн тухай хуульд туслах малчдын талаар анх удаа тусгасан ч тэд энэ талаар мэдэхгүй байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулах нь үндсэн болон туслах малчны аль алинд ашигтай. Учир нь үндсэн малчин хохирсон тохиолдлууд ч бий. Иргэд мэдлэг, мэдээлэл авах хүсэлгүй байгаа нь бидний хамгийн том бэрхшээл байв. Концерттой гэхээр сумын төвд маш их хүн цугладаг атлаа хувь хүний хөгжлийн сургалтад ирдэггүй. Мөн үндсэн малчид туслах малчнаа явуулдаггүй” гэлээ.

Эх  сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин