Эрасмус+ тэтгэлгээр 10 Монгол оюутан Европт магистраа хамгаалахаар боллоо

2022-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Европын Холбооны Эрасмус+ тэтгэлгээр энэ жил 10 Монгол оюутан суралцахаар шалгарчээ. Эдгээр 10 залуус тус бүрнээ Европын 2-3 улсад амьдрангаа өөр өөр их сургуульд хоёр жил хүртэлх хугацаанд магистрын хөтөлбөрт хамрагдах юм. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз тэтгэлэгт шалгарсан оюутан залууст баяр хүргэж цаашдын аялалд нь амжилт хүсэн үдэх уулзалт зохион байгууллаа.

Энэ үеэр Элчин сайд Аксель Никэйз "Европт суралцахаар зорьж буй олон залуусыг хараад үнэхээр сайхан байна. Эрасмус+ хөтөлбөр нь олон орны туршлага хуримтлуулах, академик болон мэргэжлийн түвшинд хөгжих, дэвших онцгой боломжийг олгодог. 2021-2027 онд тус хөтөлбөрийн төсөв ойролцоогоор хоёр дахин нэмэгдсэн. Тиймээс бид цаашид олон  Монгол залууд энэхүү боломжийг таниулах, хамруулахын тулд хичээх болно" гэсэн юм.

Уулзалтын үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хамт олон тэтгэлгийн талаар мэдээлэл өгч, өөрсдийн суралцаж байсан улсын соёл, хэл заншил, нийгмийн амьдрал, хоол хүнс гээд хувийн туршлагаасаа хуваалцжээ.

Эрасмус+ хөтөлбөр нь оюутан залууст өөрийн сонгосон мэргэжлийн хөтөлбөрийн туршид Европын олон оронд амьдрах суралцах, соёл уламжлалтай танилцах, туршлага хуримтлуулах өвөрмөц боломжийг бий болгодог.  2014-2020 оны хооронд 160 гаруй Монгол залуу тэтгэлэгт хамрагджээ.  Энэ хөтөлбөр нь зөвхөн магистрын тэтгэлгээр хязгаарлагдахгүй бакалаврын оюутнууд, эрдэмтэн судлаачид, боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүст Европт суралцах, дадлага хийх, мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох зэрэг олон боломжийг санал болгодог.

Европын Холбооны боловсрол, сургалт, залуучууд, спортын тэргүүлэх хөтөлбөр болох Эрасмус+ нь 35 жилийн тэртээгээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2020 он гэхэд 640 мянга гаруй хүн хамрагдаж, 126900 орчим байгууллага, 20400 орчим төслийг санхүүжиж үр шимийг нь хүртжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

8 цаг 52 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

9 цаг 12 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

9 цаг 17 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

9 цаг 20 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

9 цаг 23 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

9 цаг 25 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

10 цаг 29 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

20 цаг 38 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

20 цаг 38 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

20 цаг 38 мин