Гамшгаас хамгаалах жишиг төв байгууллаа

2022-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы санаачлагаар “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх” сургалт, арга зүйн төвийг Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ерөнхий боловсролын сургуульд түшиглэн байгуулж  2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өглөө.

Дэлхий нийтэд байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний хүчин зүйлээс шалтгаалсан гамшигт үзэгдлээс өөрсдийгөө болон бусдыг хамгаалах, анхан шатны мэдлэг, ойлголт авах, ур чадварт суралцах нөхцлийг бүрдүүлсэн уг танхим нь Монгол Улсын хэмжээнд анхны жишиг загвар төв бөгөөд цаашид жишиг болохуйц сургалтуудыг явуулснаар болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, сэргээн босгох чадвартай иргэдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм. Уг жишиг төвийг хүлээлгэн өгөх ажиллагаанд Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, доктор П.Оюунчимэг, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэл нар оролцож, тус сургуулийн хамт олонд Монгол Улсын Шадар сайдаас ирүүлсэн илгээлтийг сайдын зөвлөх уншиж танилцууллаа.

Энэхүү төвд явагдах арга зүйн сургалтуудад Баянцагаан сумын сургуулийн сурагчид, оролцооны клубуудээс гадна Баянхонгор аймгийн Амарбуянт бүсийн Баян-Өндөр, Шинэжинст, Баацагаан зэрэг сумын сургуулиуд эхний ээлжинд хамрагдах юм. Эдгээр сумдын сургуулиудтай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг мөн өдөр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэл нар байгууллаа.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин